2011/07/10

Өнгөрсөн үзэсгэлэн худалдааны явцаас /II хэсэг/

Үзэсгэлэнгийн нээлтээс
Жаа
Энэ сайхан замбуу тивийн наран
Илхэн бүхий дэлхий дээгүүр
Мөхдөлгүй дэлгэрч түгэн
Мандаж мандсаар байдаг л билүү зээ, та мину зээ
Жаа
Тэр лугаа адил
Олон түмний минь өршөөл
Үнэн сэтгэлтэй бүхнийг
Ялгалгүй асарсаар байдаг л билүү зээ, та мину зээ 
Эрдүү хүчтэй хоолойгоор ийн уянгалахыг хурсан олон амьсгаа даран, чих тавин чагнасан авай. Хоолойн цар, аялгууны гайхамшгаар олныг уярааж, омог бардам сэдхэлийг огшоох Заяа маань гадаадаас ирж оролцлоо.
 Заяагийн ах ирээдүйн урлагийн од Буньяа сайхан дуугаар ая барилаа. Уралдаан тэмцээнүүдэд оролцож удаа дараа гранпри шагнал хүртэж байсан залуу даа. Сайн дуучин болноо.
Үзэсгэлэнгийн үйл ажиллагаа эхэллээ. 
 Үзэсгэлэнгийн хаан-шувуун толгой буюу диваажингийн шувуухай хэмээх цэцэг. Энэ цэцгийг манай шилдэг цэцэгчний нэгдүгээр байрын шагналт Игээ \Г. Даваадэлгэр\ гурван жилийн өмнө үрээр тарьж ургуулаад 3 дахь жилдээ цэцэглэсэн гэнэ. Игээ маань угийн алиа хошин зангаараа энэ эхнэр нь аалигүйтээд хэд хэд цэцэглээд авсан шүү гэж бөөн инээдэм болов. Эхнэр нь намхан саглагар, нөхөр нь өндөр гозгор юм билээ, хэ хэ.
Шилдэг цэцэгчний хоёрдугаар байрын шагналт Алтанцэцэгийн тарьсан цэцэг. Үзэсгэлэнгийн мисс цэцэг шүү гэж манайхан наргидаг юм.
"АМЬДРАЛ ТЭМЦЭЛ" хэмээх мөнхрөө. Хусны үйсэн саваа нэвт цоолоод ургачихсан нь чухамхүү амьдралд тэмүүлж буй мэт болохоор нь Туяанаа тийн нэрийджээ. Нэгэн бодлын амьдралын төлөөх тэмцлийг харуулсан гэлтэй.
Үзэсгэлэн худалдаан дээр ийм гутал зарагдаж байлаа. Манайхан ч элдэв чамин сав суулгаар цэцгээ гоёх дуртай хойно худалдан авахгүй өнгөрнө гэж байхгүй л дээ.
 Хараа булаасан гоёмсог цэцгүүд
 Бидний ашигладаг гарын авлага

No comments:

Post a Comment