2011/09/28

Хүндлэлийн тухайд

Өвөр монголын одон тэлвэс үзжээ суусан тэдний нэг хип хоп хамтлаг дуулж байхийм. Бас ч гүү Партизан нэртэй. Одоо ингэхээр олон л хүн адилхан хятадууд хятадаасаа дор бла бла гэх л байх л даа. Тэгсэн нөхдүүд монголоороо үглэдийн байна, ямар ч байсан тэр үед лав монголоороо үглэж байсан. Тэгээ хятадын нэг том уралдаанд оролцоод монголоороо үглээд бас шагнал нтр авсан бололтой. Тэр уралдааных нь том найруулагч "таануус хятадаар үглэхгүй бол эхний аравт ч багтахгүй дээ" гэсэн нөхдүүд зөрөөд монголоороо үглэсэн гэнэ. Тэр тухайгаа ярихдаа нэг л тийм бардам бахархалтай байгаа нь надад таалагдсаан. Тэр уралдаан дээрээ Дэдмаа гээд алдартай дуучин эмэгтэйтэй дуулсан юмдагуу даа. Тэгээ өөрсдийнх нь багшийн багш болсон тэр хүнийг дуулахад нь гурвуулаа өвдгөө нугалж суугаад хажуугаас нь дэмжсэн гэнэ. Тэгсэн бас л нөгөө найруулагч ккк, "Таануус ямар ч мундаг хүний өмнө өвдөг сөхрөх ёсгүй бла бла" гэж гэнэ. Тэгсэн манай Партизаны ахлагч хүү "Бид нар сөхрөөгүй хүндлэн дэмжсэн нь л тэр. Ямар ч мундаг хүн байгаад хүн болох ёсны хамгийн анхан болох хүндлэлийг мэдэхгүй бол тэр хүн биш" гэх маягийн хариулт өгч байлээ. Гэх мэтчилэн нэг тиймэрхүү монгол омогшилтой, өөрсдийн гэсэн ертөнцдөө үнэнч, харахад хятад хувцастай хятад маягийн хүмүүс мөртлөө монгол сэтгэлтэй, монгол л хүмүүс байна даа гэж санагдсан шүү.
Блогчин hotchampagne - зөвшөөрлөөр нийтлэв.

No comments:

Post a Comment