2011/09/29

Сэхээрэхүй

Нэвтэрхий ухаантны өгүүлсэнчлэн нөхцөл шалтгаанаар бүрэлдсэн бүхэн ину нөхцөл шалтгаан буй болохуй дор арилан үгүй болмуй...
Элчилгүй хоосонд мэлмий бэлчээн, гэрэл сүүдрийг бэдрэн тэмтэчсээр харц нэгэнтээ торох эгшнээ дэрхийн үргэсэн саарал бодол үймэн бутрахуйд, адын хоморгонд хуудуутай садарлахаас зүрхшээж, дуут хүрхрээнд ичсэн нүцгэн үнэнтэй нүүр тулан учирвай.
Мандаж жаргах хорвоогийн наран дор хээтэн бидэртсэн зэрэглээнд илбэдүүлж, эгэл хувьтан зэвхий харуйд автан бүдчихүйеэ бодь сэдхэлийг тэтгэх туяа тэртээгээс үелэн солонгорч, нигүүлсэхүйг бэлэглэжихүй.
Ухаарлыг олохуйд ил далд өнгө аяс, эв зүй зохирон таацаж, улмаар мунхагийг ялах хүчийг сэрж мэдэрсү.
"Увдист цэцэгсийн ертөнц" клубын гишүүн
Намуран
23.00 pm
Sep 17, 2010
Beijing, China.

1 comment: