Pages

2011/11/16

Монакогийн халуун орны ургамлын цэцэрлэгт хүрээлэнгээс \эхний хэсэг\

Энэхүү үзэсгэлэнт цэцэрлэгт хүрээлэн 1933 онд анх байгуулагдсан бөгөөд 1000 гаруй төрөл зүйлийн кактус болон шүүслэг ургамлууд бий. Ихэнх ургамлууд нь 1895 оноос хойш Монако улсын хааны цуглуулганд байсан ургамлууд аж.  Цаг агаарын хувьд +10 хэмээс дээш дулаан, нарлаг өдрүүд олонхи байдаг зэрэг нь халуун орны ургамлууд ургахад тун тааламжтай юм билээ. Гэртээ жижигхэн саванд тарьж ургуулдаг кактус, шүүслэг ургамлууд энд том том мод болсон байх юм.  Эл гайхамшигт цэцэрлэгт хүрээлэнг үзэх завшаан тохиосныг далимдуулан та бүхэнтэй хамтдаа аялангаа хамгийн өвөрмөц ургамлуудыг танилцуулъя.

"Увдист цэцэгсийн ертөнц" клубын гишүүн
Б. Алтанцэцэг

2 comments:

  1. Хамгийн эхний суккулентын үрийг Одноо надад бэлэглэсэн юм байна.

    ReplyDelete
  2. хамгийн эхнийх царайлаг юм

    ReplyDelete