Тансаг үнэртэй шафран нь анагаах бодис агуулдаг бөгөөд хаадын
идээг амтлагч гэдгээрээ алдартай. Нэгэн үе шафран нь алтаар үнэлэгдэж
байсан гэх нь бий. Эртний Хятадад хаан эзнээс
өөр хэн ч энэ ургамлаар хийсэн будгийг хэрэглэх эрхгүй байжээ. Хүнсний
үйлдвэрлэлд хэрэглэгддэг шафран нь өндөр үнэтэй.
Арчилж ургуулахад тийм ч төвөгтэй биш. Намар булцуугаар үржүүлнэ. Цэцэрлэг саданд, цэцгийн вааранд тэр ч бүү хэл усанд тарьж ургуулах
боломжтой. Хавар цэцэглэдэг бөгөөд намар цэцэглэдэг төрөл ч бас бий.
Цэцэглэж дууссаны дараах арчилгаанаас дараа жилийн ургалт шалтгаалдаг, өөрөөр хэлбэл цэцэглэж дууссаны дараа маш сайн арчлах хэрэгтэй. Булцууг суулгахдаа аль болох гүнзгий суулгах нь чухал.

Цэцэг цэцэглэх үе: 2 сарын дундаас 4 сарын дунд үе хүртэл
Булцууг суулгах үе: намар 9 сарын дундаас 10 сарын дунд үе хүртэл
Булцууг ухаж авах үе: 5 сарын дундаас 6 сарын дунд үе хүртэл
Бордох үе: 2 сарын дундаас 5 сарын дунд хүртэл

Цэцэглэж дууссаны дараах арчилгаа:
Цэцэг хагдарсны дараа шүлтлэг ихтэй бордоогоор бордох (услалт болон бордоог тус тусад нь хийх)
Цэцэглэж дууссаны дараа навчийг өөрөө хагдартал хайчилж огтолж авч үл болно.
Цэцэглэж дууссаны дараа булцуунаас маш олон навч гарч фотосинтез явагдан шинээр булцуу бий болсны дараа навчис хагдран унадаг. Хэрвээ навчийг хагдрах болоогүй байхад хайчилчихвал булцуу нь навчаар дамжуулан авдаг эрдэс бодисыг авч чадахгүйд хүрч, шинэ булцуунууд томорч чадахгүй.

Цэцэглэж дууссан булцууг хөрсөнд нь үлдээвэл ялзрах
аюултай тул хөрснөөс нь сугалан авч хадгалах хэрэгтэй. Хөрснөөс булцууг сугалж аваад сайтар цэвэрлэж, үндэс болон навчны
үлдэгдлийг авч, 2- 3 өдөр хатаасны дараа сэрүүн газарт
хадгална.
Энэ цэцэг нь нарны гэрэлд дуртай учир гэрэл багатай газар тавибал
цэцэглэлт нь муудаж болзошгүй. Тийм учраас нар сайн тусах
газар ургуулна.
Хүйтэнд тэсвэртэй бөгөөд зун амраах хэрэгтэй.
Усалгаа хэтэрснээс булцуу ялзардаг учир хөрс бага зэргийн чийгтэй байвал услаад хэрэггүй. Хэрвээ усан дотор ургуулж байгаа бол 7 хоногт нэг удаа усыг шинэчилж солих хэрэгтэй. Цэцгийн дэлбээ амархан гэмтдэг учраас цэцгэнд ус хүргэхгүйгээр болгоомжтой усална. Навч нь хагдарч унтаа байдалд орсон ургамлыг намар болтол услах шаардлагагүй. Энэ үед усалснаас болж булцуугаа ялзруулж болзошгүй.
Бордоог булцууг суулгахаас өмнө хөрсөнд хольдог үрлэн бордоогоор бордоно. Энэ үрлэн бордооноос өөр бордоо шаардлагагүй. Эсрэгээр нь хэт бордсоноос болж цэцэг өвчлөмтгий болдог. Харин цэцэглэж дуусаад навч хагдраад цэцэг амралтын горимд орох хүртэл шингэн бордоогоор 1-2 удаагаар бордох бөгөөд энэ нь шинээр бий болж байгаа залуу булцуунуудыг эрүүл байлгах, томруулахад чухал.

Уг бордоо шүлтлэг ихтэй байх ёстой.
"Увдист цэцэгсийн ертөнц" клубын гишүүн
И. Ундармаа
urlen bordoog yaj heregledeg yum be? hursundu holidog yum uu?
ReplyDeleteундраадаа баярлалоооо
ReplyDeleteОдноо үрлэн бордоог хөрсөн дээрээ тавьчихсан ч болдог юм билээ. Аяндаа уусчихдаг.
ReplyDelete