Pages

2011/12/20

Гэгээнсаран

Энэ хим цэцгийг өнгөрсөн 8 дугаар сард болсон бүлгийн үзэсгэлэн худалдаанаас авсан юм аа. Анх харахад жив жижигхэн савтай, 20 см орчим өндөр, зургаахан ширхэг навчтай жижигхээн цэцэг байлаа   
Дараа жилээс нааш цэцэглэхгүй байх гэж бодож байтал цэцгийн бундуу үүсчихсэн байхаар нь нээх хөөрхөн санагдаад өдөр болгон зургийг нь аваад байсан юм.
Эхний өдөр 
Хоёр дахь өдөр 
Гурав дахь өдөр 
Тав дахь өдөр (нэг өдөр алгасаад зураг дарсан) 
Зургаа дахь өдөр Үүнээс цааш зураг аваагүй, гэхдээ нийт найман ширхэг цэцэг гарсан. Иймхэн жижигхэн юм байж том том цэцэг гардаг юм байна лээ.

"Увдист цэцэгс бүжих ертөнц" бүлгийн гишүүн 
Гэгээнсаран

1 comment:

  1. юун хөөрхийн юм бээ. ингэж өдөр өдрөөр авбал гоё юм байна шүү

    ReplyDelete