Хээрийн зугаалганд явж байгаад хээгүй
сайхан сэтгэлтэй нэгэн хот айл дээр буучихсан тухай аян замын
тэмдэглэлийг хоёр жилийн өмнө бичиж байсныг уншигч та санаж байгаа байх.
http://bolor7erdene.blog.banjig.net/post.php?post_id=55633
Нойтон бороонд төөрч замаа алдсан
биднийг хөдөөгийн замд таарсан нэгэн малчин залуу гэртээ хөтлөн аваачиж,
ахан дүүс мэт үдлэн цайлаад аялlын туршид замчлан тусалсаар нийслэлийн
зүг үдсэн нь Бааяа байлаа. Хэтэрхий гэмээр цайлган сэтгэлтэй, эвдрээгүй
цэвэр шулуун зантай тэр хүнтэй танилцсан хотынхон бид "Одоо цагт ийм
хүн гэж бас байдаг аа?" хэмээн дуу алдацгааж эгч дүүс мэт дотносон
нөхөрлөсөн билээ. Намар нь Бааяа өмнө нь хөл тавьж үзээгүй нийслэлтэй
танилцахаар манай гэр бүлд айлчлан ирж, гэр бүлийн маань нэгэн гишүүн
болон өвлийн эхэн сартай золгосон юм. Нутагт нь зуд боллоо гэсэн мэдээ
ирснээр Бааяа нутгийн зүг буцаж харин бид дараа зун нь тэднийд дахин
айлчлахаар болзоо тавьсаар үлдсэн. Төдөлгүй зун ч болж бид дахин Чулуун
гуайн /Бааяагийн аав/ найрсаг хот айлд дахин буудаллаж, Архангайн
үзэсгэлэнт сайхан газруудаар аялав. Тэр жил хээрийн замд мотоцикл унасан
хөдөөгийн малч эртэй тааралдсан бидний түүх өнөөдөр санаанд оромгүй
өнцгөөс үргэлжилж байна.
Хүн бүхнийг хайрлахын төлөө төрсөн мэт
нэгэн эршүүдхэн дүү бүсгүй байдаг тухай би нэгэн тэмдэглэлдээ дурдаж
байсан билээ. /Өмнөх бичлэгүүд урьдны банжигтай хамт устсан тул
холбоосыг оруулж чадсангүй/. Эх баригч бага эмчээр мэргэшиж байгаа дүү
бүсгүй маань амьдрахын төлөө ямархуу баатарлагаар тэмцэж, өөрийн гараар
орон гэрээ босгон, байшин саваа барьж амьдарч ирснийг би тэрхүү
бичлэгтээ дурдаж байсныг өгүүлбэл уншигч та санах биз. Энэ хоёр хүний
босгосон амьдралын асар том босгон дээр уншигч таныг би хөтлөн авчирч
буйдаа өөрөө ч баяртай сууна. Сэтгэлийн сайхнаар дотносож, хүнлэг
сэтгэлээр ижилссэн хоёр дүүдээ аз жаргалтай урт удаан амьдралын ерөөлийг
айлтгаж, бадамлуулан асаасан гал нь тэнгэрт хүртэл цоргиж, газар
нэвтлэн бүлээцүүлэх болтугай хэмээн ерөөл тавья. Ингээд монгол ёсноос
гуйвуулалгүй хийсэн үндэсний нэгэн хуримын зурагт бичлэгийг хүргэж
байна.
Ахан дүүс бүгд монгол дээлээр гоёсон доо...
Ангарай бяцхан үрс ч бас ганган дээлээ өмссөн дөө...
амраг садангууд ч бас...
Нэгэн цоо шинэ гэр бүлийг улс бүртгэн авч, эх орны нэрийн өмнөөс ерөөл тавилаа.
50 жилийн дараа энд алтан хурим болох болтугай.
Эзэн Чингисийнхээ хөшөөн дээр ёслов.
Бэрээ авахаар том ах, хүргэн хүү, бэргэнийхээ хамт ирлээ. Олж чадвал аваарай л даа...
Дахиад нуугдах боломж олдохгүйгээс хойш сайн нуугдана аа...Бэрээ авъя аа хөө...
Хайгаад ол оо хөө...
Жижигхэн тагнуулч...
Олоод авснаас хойш цулбуурдаад харина аа хөө.../Хүргэний том ах аймгийн заан Ч.Болд/
Хажуу газар ургана гэдэг нь хайлаас модны жам юм аа.
Хадмын газар очно гэдэг нь бүсгүй хүний заяа юм аа.
/Бэрийн садангууд дуулсаар үдлээ/
Хаан эцгийн галд мөргөе.
Хатан ээжийн хайранд сөгдье.
Хурим найр ийнхүү эхлэв
Хурсан олон цуглан бүчив.
Хот хөдөө хоёр ураг барилдаж
Хослон тулсан айл гэрийн багана ийнхүү бослоо.
/Бүх фото зургийг Б.Өлзийбадрах дүү маань авсан шүү. 16-тай энэ жаал миний бас нэг бахархал байгаа юм/
"Увдист цэцэгс бүжих ертөнц" бүлгийн гишүүн
Х. Болор-Эрдэнэ
boloroo egch mundag goe bichsen bn shd ix saixan xurim bn ber yaasan xuurxun umbe
ReplyDeleteЁстой сайхан Монгол хурим байна.Хүүхдүүдийнхээ хуримыг ингэж л Монгол ёсоороо хийнээ.
ReplyDelete