Showing posts with label Манай гишүүдийн туурвил. Show all posts
Showing posts with label Манай гишүүдийн туурвил. Show all posts

2013/02/20

Өгүүллэгийн уралдаанд "Хүслэн"

Х.Болор-Эрдэнэ

 Хүслэн
  Өнөөдөр... Зургийг ханандаа хадчихаад сэтгэл дүүрэн хэсэг харж суулаа. Гил хар хөрсөн дээр дөнгөж л цухуйж байгаа тэр жижигхэн ногоон соёоноос ямар нэгэн нууцлаг гэрэл сацрах шиг санагдана. Зурагчны гярхай нүд энэ зургийг дарж байхдаа яг л над шиг нандин хэрнээ, бас сэтгэл хангалуун мэдрэмжээр амьсгалж байсан байх даа гэсэн бодол төрнө. Чухам ямар ургамал болохыг нь хэлэхэд арай л эрт байхад нь энэ бяцхан ногоон ишний зургийг даржээ. Жааз дүүргэсэн гил хар хөрс эзгүй хүйтэн гэрт нь бяцхан хүүхэд мэндэлсэнд баясан суугаа хосууд шиг нэг л жаргалтай сийрэг зөөлхөн харагдана. Гэрийн маань баруун талд ханхайж байсан хоосон ногоон хана тэр чигээрээ дуу аялан байх мэт. Энэ ногоон ханын цааснаас болоод л би энэ зургийг нэгэн танил зурагчнаасаа авчихсан юм. Одоо энд дутуу зүйл алга. Хоосон ханхар санагддаг байсан тэр ханандаа би дөнгөж сая дуртай болчихлоо. Хуруугаараа тэрхүү бяцхан ногоон соёог тэмтэрч үзмээр санагдахад би зураг луу долоовор хуруугаа сэмхэн дөхүүлэв...

2011/11/23

"Хишигт" туужаас

...Асар том улаан хэлээ унжуулаад амаа байдгаар нь ангайж, шүлс нь савирах Хишигтийн заазуур мэт том шүдний дээгүүр миний бяцхан цагаан хуруунууд гижигдэх мэт гүйж, амных нь гүнд байх хонхны хэл шиг том улаан махыг барьж авахаар инээд алдан ноцолдож гарав.

2011/11/11

Өөр ертөнцийн цэцэг

Түүний амьдралыг хөндлөнгөөс хараад ээж ингэж дуу алддаг юм. Харин надад бол тэр бусдаас содон гайхалтай эмэгтэй. Тэр бүсгүй манай хөрш болсон нь миний амьдралыг ч бас өөрчилж орхисон билээ.  

2011/09/16

Ороонго

(Тус сайтад тавигдсан материал нь  "Увдист цэцэгсийн ертөнц" ТББ-ын дэргэдэх клубын өмч бөгөөд хуулийн дагуу хамгаалагдсан тул хуулбарлан ашиглахыг хориглоно.)

2011/08/16

Уйлдаг цэцэг

(Тус сайтад тавигдсан материал нь  "Увдист цэцэгсийн ертөнц" ТББ-ын дэргэдэх клубын өмч бөгөөд хуулийн дагуу хамгаалагдсан тул хуулбарлан ашиглахыг хориглоно.)