2011/12/26

Төрсөн ордын чулуунууд

Төрсөн ордын чулуу улс орон бүрийн соёл зан заншлаас улбаалж өөр өөр байдаг. Эдгээр чулуу нь эзнээ болзошгүй үйлдэл, гэм хороос хамгаалж байдаг гэдэгт хүмүүс итгэдэг билээ. Энэ тухай нэгэн сонирхолтой чулууны зурхайнд анхаарлаа хандуулна уу.
Нэгдүгээр сард төрсөн хүний ордын чулуу нь анар бөгөөд хувиршгүй зан, жинхэнэ нөхөрлөл, хэлсэндээ заавал хүрдэг зан тэднийг тодорхойлно.
Хоёрдугаар сард төрсөн хүн усан болор зүүвэл сэтгэлийн амар амгалан, чин сэтгэл, хайр халамж,  эрх чөлөөг  олно.
Гуравдугаар сард төрөгсөд улаан мана чулуу зүүвэл тэдний хувиршгүй зан, үнэнч нөхөрлөлийг бэлгэднэ. нөхөрлөл, тууштай байдал ивээгдэнэ.
Дөрөвдүгээр сард төрсөн хүнд алмас эрдэнийн чулуу тохирох бөгөөд  хоосон гэмшиж  гашуун нулимс унагаахад таныг тайтгаруулах болно.
Тавдугаар сар хаврын урин дулаан өдөр төрсөн та маргад эрдэнийн чулуу зүүвэл өглөөний хар үзсэн мэт азтай байж, бүх амьдралынхаа турш хайрлуулж, сайхан ханьтай учирна.
Зургадугаар сард төрөгсдийн  ордын чулуу нь сувд бөгөөд энэ нь тэдний үнэнч тогтвортой амьдралыг бэлгэддэг.
Хэрвээ та долдугаар сард төрсөн бол ордын чулуу  бадмаараг бөгөөд таныг амрагийн тань хардалт уур хилэнгээс хамгаална.
Гартаам нь наймдугаар сард төрөгсдийн сахиусан чулуу бөгөөд зүүхгүй бол гэр бүлийн амьдрал тогтворгүй болж, бүх насаараа хайр халамж мэдрэхгүй ганцаар явдаг.
Навчис шарчигнасан есдүгээр сард төрөгсөд индраанил чулуу зүүвэл сэтгэл санаа тогтуун, баяр хөөртэй амьдарна.
Аравдугаар сард төрсөн хүмүүс зовлон зүдгүүр  туулахаар төрсөн учир гэрэлтчимэд чулуу  үүнийг туулах итгэл найдвар өгдөг.
Арваннэгдүгээр  сарын анхны цаснаар төрсөн хүүхэд молор эрдэнэ зүүвэл насан туршийн үнэнч нөхөрлөл, хайр дурлалаа олох болно.
Тэсгим хүйтэн арван хоёрдугаар сард төрсөн хүмүүс барын нүд зүүвэл аз таныг хэзээ ч орхихгүй, байнга амжилт дагуулах болно.

"Увдист цэцэгсийн ертөнц" клубын гишүүн
М. Сүхжий

2 comments:

  1. чулуунуудын тухай сонирхолтой мэдээлэл оруулсанд их баярлаж байна.

    ReplyDelete
  2. Ямар сонирхолтой мэдээлэл вэ, баярлалаа

    ReplyDelete