Улаан манжинг
эртнээс сувиллын зориулалтаар ашиглаж ирсэн бөгөөд түүнд натри 86мг, кальци 37мг,
магни 42мг, хүхэр 7мг, цайр, манган, кобальт, төмөр зэрэг элементүүд болон С, В1,
В2, Р, РР зэрэг амин дэм агуулагддаг. Эдгээр нь олон төрлийн ферментийн бүтцэд
орох бөгөөд цус төлжүүлэх явцыг зохицуулдаг байна.
Цусны гемоглобины
хэмжээг нэмэгдүүлэх, судас хатуурах, цусны даралт ихсэх, элэг, бөөр, гэдэсний
өвчний үед улаан манжинг хэрэглэдэг ба пектин ихээр агуулдаг тул сахарын
өвчнөөс сэргийлэх, хоол боловсруулах эрхтний ажиллагааг хэвийн байлгах, өтгөн
хатахаас сэргийлэх нөлөөтэй.
Улаан манжинд агуулагдах бетанин нь холестериныг
зохицуулах замаар элэг өөхлөх явцыг сааруулж, элэгний хэвийн үйл ажиллагааг ханган,
элэгний эсийг нөхөн төлжүүлдэг байна.
Өдөр бүр 150г улаан
манжин юм уу түүний шүүсийг хэрэглэж байх нь эрүүл мэндэд тустай.
Жич: Цусан дахь
сахарын хэмжээ өндөр байгаа үед сахарын өвчтэй хүн улаан манжин идэж болохгүй.
"Увдист цэцэгсийн ертөнц" клубын гишүүн
С. Мөнхзаяа
No comments:
Post a Comment