Тасалгааны нөхцөлд үрсэлгээ хийхэд хамгийн чухал нь гэрэл. Учир нь
бид үрнүүдээ хөрсөнд суулгачихаад, гэрийхээ хамгийн гэрэлтэй цонхон дээр
тавилаа ч гэсэн, жилийн яг энэ улиралд бол гэрэл хангалттай биш.
Үрсэлгээнд гэрэл хэрэгтэй - МАШ ИХ. Хэт бага гэрэлд үрсэлгээний иш нь
сунаж турьхан болдог. Гэрэл бол үрсэлгээний тэжээлийн гол эх үүсвэр нь
гэдгийг үргэлж санагтун. Гадаа шилжүүлэн суулгах явцад гэрэл дутсан
үрсэлгээ нь маш турьхан учир тэр дороо хугарч гэмтдэг. Хэрэв та
үрсэлгээндээ хангалттай хэмжээний гэрэл тусгаж өгвөл үрсэлгээ хийхэд
тулгардаг ихэнх асуудлууд алга болно.
Тиймээс нэмэлт гэрэлтүүлэг хийх хэрэгтэй. Гэрийн нөхцөлд цөөн тооны үрсэлгээ хийхэд бол сүүн цагаан гэрэлтэй ширээний чийдэн хамгийн тохиромжтой хувилбар юм.
Тиймээс нэмэлт гэрэлтүүлэг хийх хэрэгтэй. Гэрийн нөхцөлд цөөн тооны үрсэлгээ хийхэд бол сүүн цагаан гэрэлтэй ширээний чийдэн хамгийн тохиромжтой хувилбар юм.
Энэ нь үр дүн сайтай, бас хямдхан арга юм. Хамгийн гол анхаарах зүйл бол
гэрлээ аль болох үрсэлгээндээ ойртуулах хэрэгтэй. Өдөрт 16 цаг
гэрэлтүүлэх хэрэгтэй, үүний тулд өглөө босохдоо гэрлээ асаачихаад, орой
унтахдаа унтраачихаж болно шүү дээ.
Энэ зөвлөмжийн дагуу би бас өөрөө ингээд үрсэлгээгээ гэрэлтүүлчихлээ.
"Увдист цэцэгсийн ертөнц" клубын гишүүн
Б. Нарангэрэл
zowolgoo ogsond bayrlalaa...
ReplyDelete