2011/08/06

Шувуудын бичил диваажинг бий болгоё.

Шувуудын жиргээнээр сэрж, сэргэг агаарыг цээж дүүрэн амьсгалах юутай таатай.
Үүний тулд бид бага зэрэг санаа тавихад л хангалттай.
Өөрийн хүссэн загвараар шувуудын байрыг урлахад дараах хэдэн санаа хэрэг болох магад.
Сонирхуулахад Канадын John Looser гэдэг архитектор 2000-2500$ үнэтэй шувууны үүр хийжээ. Үүр нь дотроо 103 өрөөтэй, бас усан бассейнтай аж. Хамгийн тансаг дээд зэрэглэлийн шувууны үүрийг нь канадын шувуу сонирхогчид маш их сонирхож байгаа гэнэ шүү.
Шувууд усанд орох дуртай байдаг тул бяцхан онгоц хийж өгье гэвээс эдгээрийг сонирхохтун.
Түүнчлэн өвлийн улиралд ус халаагчтай онгоц хэрэглэж болох нь.
Birdbath хийхдээ дараах зүйлсийг анхаараарай.
1. Ус нь хэт гүнзгий бол шувууд айгаад орохгүй, учир нь шувууд гүехэн шалбааг усанд орох дуртай.
2. Муур зэрэг махчин амьтад бутан дотроос дайрах магадлалтай тул эргэн тойронд үзэгдэх орчин сайтай газар сонгож байрлуулах хэрэгтэй. Гэхдээ бүр ил задгай газарт байрлуулчихвал элээ, шонхор зэрэг махчин шувууд дээрээс довтолно. Тиймээс мод бутны ойролцоо, махчин амьтдаас зугтаах боломжтой, бас үдийн нар шараад байхааргүй, үдээс хойшдоо бага зэрэг сүүдэрлэг газарт шувууд усанд орох үнэхээр дуртай байдгийг бодолцох хэрэгтэй.
Хамгийн хялбараар онгоц хийе гэвэл дараах зургуудыг сонирхоорой.
За ингээд амжилт хүсье.

"Увдист цэцэгсийн ертөнц" клубын гишүүн
Б. Нарангэрэл

No comments:

Post a Comment