Бага бүлгийн бяцханууд. Хөгжих төлөвших анхныхаа гараан дээр зогсож байгаа ирээдүйн авьяастнууд
Сүхбаатар
аймгийн Мөнххаан сумын БУМБААЛАЙ цэцэрлэг жил бүр "Алтан намар" аяны хүрээнд
"Ургацан нөмрөг" сэдэвт авангард хувцас загварын тэмцээнийг уламжлал
болгон зохион явуулсаар ирсэн билээ.Энэ удаагийн тэмцээний зурган сурвалжлагыг та бүхэн сонирхоно уу.
Хоёр настай бага бүлгийнхэн. Хөөрхөн байгаа биз? Тэд маань нялх гээд аливаа уралдаан наадмын ард үлдэж үзээгүй ээ. Чадах хэмжээгээрээ байж л байдаг. Нэг нь зүүлттэй жимснээсээ аваад идэж байна. Тэссэнгүй бололтой.
Нэг ангийнхан. Зургаа авхуулъя. Дэгтэй зогсоно оо.
Бага зэрэг ядарсан бололтой. Гэхдээ хөгжилтэй байсан шүү. Одоо ингээд амарна даа.
Хүнсний ногооны олон төрлөөс ашигласан бололтой.
Байцаан нөмрөгт баатар
Баатар эр минь баясгалантай бас зоригтой байгаарай.
Байцаагаар хийсэн бөхийн өмсгөл. Хачин дэвээ шавааг өөрөө бас үзүүлсээн.
Хамгийн бяцхан оролцогч, хамгийн эгдүүтэй нь, хамгийн хөөрхөн инээмсэглэдэг нь байлаа.
Загвараа танилцуулахын тулд алхалт, бас зогсолт чухал гэдгийг хачин мэдэрчээ. Хөөрхөн юм.
Хүүхэд гэдэг гэнэн бөгөөд хөөрхөн бүхэл бүтэн ертөнц. Тэдэнтэйгээ өнгөрүүлсэн, бас хөгжүүлсэн нэгэн хөгжилтэй агшныхаа зургуудыг танилцууллаа.
"Увдист цэцэгс бүжих ертөнц" бүлгийн гишүүн
Д. Ариун
uneheer huurhun ymaa
ReplyDeleteoo urid ni seegii uldehgui baisan bi buruu deer ni daraad baijee, agai
ReplyDeleteЁстой хөөлхөн
ReplyDeleteхөөрхөн юмаа
ReplyDeleteтанай хамт олонд ажлын амжилт хүсье
ReplyDeleteБаярлалаа, та бүхэндээ. Шинэ ондоо амжилт бүтээлээр дүүрэн, олз омгоор арвин байх болтугай.
ReplyDelete