Йогийн багш Диди Ананда Калика Бадамлянхуа
төвийг байгуулах болсон нь учиртай.
Тэртээ 1993 онд Монголд анх ирэхдээ ноорхой хувцастай, халтар царайтай, өлөн зэлмүүн багачууд хотын гудамжаар хараа хяналтгүй хэсүүчлэхийг хараад сэдхэл нь ихэд эмтэрсэн гэдэг. Тиймээс давын өмнө тэдгээр хүүхдүүдийг хоол, орон байраар хангадаг болж. Улмаар тэдний амьдралд бодитоор нөлөөхийн тулд үйл ажиллагаагаа өргөжүүлэхийн чухлыг ойлгожээ. Ийнхүү 1995 онд хотын захын амжиргааны түвшин доогуур гэр хорооллын нэг болох Яармагт хуучин байшин худалдан авсан гэдэг. Асран хамгаалагчгүй хүүхдүүдийг бөөнөөр нь дотуур байрны маягаар өсгөж хүүхэд нэг бүрт тавих анхаарал сул байдаг хуучин үеийн туршлагаас зайлсхийсэн шинэ маягийн халамжийн анхны төвүүдийн нэг нь Бадамлянхуа төв болжээ.

Хүүхдүүдийнхээ эрүүл мэндэд анхаарч эрүүл агаартай газар асрамжийн төвийн байраа бариулахын тулд нилээд олон жилийг зарцуулсны эцэст өнчин, гэр оронгүй хүүхдүүд амьдарч, ажиллаж, сурч боловсрон нийгэмд
биеэ даасан иргэн болон төлөвшиж, хүмүүжих боломжоор хангахуйц шинэ төвийн байр нь саяхан ашиглалтанд орлоо. Энэ үеэр манай бүлгийн гишүүд уг төвийн номын санд ном хандивлах үйл ажиллагааг зохион байгуулав. Уг үйл ажиллагааг амжилттай явуулахын тулд гишүүдээс өргөсөн хандивыг жагсаавал:
Төгсбаясгалант 5000 иен
Д. Мөнгөнцэцэг 50 евро
Бамбука 105 000 төгрөг
Нямсүрэн 50 000 төгрөг
Ганаа 5000 төгрөг
Цэцгээ 5000 төгрөг
Энхжаргал 5000 төгрөг
Чөдөрөө 5000 төгрөг
Нэко 5000 төгрөг
Цацрал 5000 төгрөг
Намара 5000 төгрөг
Сүхжий 5000 төгрөг
Т.Байгал 20 000 төгрөг
Нямсүрэн 50 000 төгрөг
Ганаа 5000 төгрөг
Цэцгээ 5000 төгрөг
Энхжаргал 5000 төгрөг
Чөдөрөө 5000 төгрөг
Нэко 5000 төгрөг
Цацрал 5000 төгрөг
Намара 5000 төгрөг
Сүхжий 5000 төгрөг
Т.Байгал 20 000 төгрөг
Энхтөгс 10 000 төгрөг
Соёл Эрдэнэ 5000 төгрөг
Алтанцэцэг 30 000 төгрөг
Ч.Эрдэнэзаяа 20 000 төгрөгСоёл Эрдэнэ 5000 төгрөг
Алтанцэцэг 30 000 төгрөг
Пүрэвсүх 20 000 төгрөг
Даваасүрэн 100 юань \19 830 төгрөг\
Одончимэг 10 000 төгрөг
Надалсүрэн 10 000 төгрөг
Мөнхзаяа 5000 төгрөг
Намуран 25 000 төгрөг
Надалсүрэн 10 000 төгрөг
Мөнхзаяа 5000 төгрөг
Намуран 25 000 төгрөг
Дөлөө 20 000 төгрөг
Урнаа хүүхдэд зориулсан 70 гаруй номууд
Ари шатар 3 ширхэгийг сайхан санааны өглөг болгон барилаа. Гишүүдийнхээ өргөсөн мөнгөн хандивын тодорхой хэсгийг хүүхдийн оюун ухааныг хөгжүүлэн бүтээлч сэтгэлгээнд сургах номуудын зэрэгцээ зөв хүн болж төлөвшихөд хэрэг болохуйц гэж үзсэн номуудыг худалдаж авахад зориулав. Мөн сэтгэхүй хөгжүүлэх тоглоом наадгай авахад нэг хэсгийг зарцуулав. Үлдсэн хэсгийг дараачийн үйл ажиллагаандаа зарцуулах болно.

Хашаан дотроос төвийн байрууд иймэрхүү харагдаж байлаа.
Зорьсон газартаа хүрээд ирлээ.
Сургуулийн байр луу алхлаа.
Оронгуут нүдэнд туссан зүйл гэвэл тус сургуулийн орой. Хөх огторгуй нэвт гэрэлтсэн хачин тунгалаг цонх
Хичээлийн танхимуудын хана бүгд өөр өөр өнгөтэй. Харин энэ бол бидний
ном хандивласан шинэ сургуулийн шинэ номын сангийн өрөө
Номоо өрж эхэллээ.
Бэлэн болчихлоо.
"Өглөг нь бүхийдээ эдийн, сэдхэлийн болон
номын өглөг гэж байх. Энэ бүхийлэн дотроос номын өглөг нь хамгийн дээд
хийгээд буяны мөр нь цаглашгүй ажаам."
Дашрамд нь өнгөрсөн намар энэ төвийн хүүхдүүдтэй уулзаж байхдаа авсан зургаа нийтэлье хэмээн шийдлээ.
Дэлхийн энх тайвны өдөрт зориулсан цуглаанд Бадамлянхуа төвийн хүүхдүүдийн төлөөлөгчид оролцов.
Цуглааны дараа бид уулзаж хэсэг хөөрөлдөв. Энэ охиныг би жилийн өмнөөс мэдэх юм. Жаахан охин сүрхий бүжиглэж
байгааг нь анх харж билээ. Энхзул охиныг урлагийн авьяастай болохоор энэ
чиглэлээр нь явуулахыг хүсдэг тухайгаа Диди ярьж байсан юм. Охин одоо
хүүхдийн ордны бүжгийн дугуйланд суралцахын зэрэгцээ Грандплаза гэв үү
дээ тэнд балетаар хичээллэдэг тухайгаа ярилаа. Түүнчлэн ятга тоглодог,
дуу дуулдаг гэж сонирхууллаа. Хөөрхөн цовоо охин.
Энэ бүхнийг өгүүлэхийн учир юун гэвээс өглөг огтоос багаддаггүй бөгөөд эдгээр хүүхдүүдийн ирээдүйн сайн сайхны төлөө юухан ч бүтээхийг хүсвээс бидэнтэй нэгдэхийг уриалах гэснийх билээ.
"Увдист цэцэгсийн ертөнц" клубын гишүүн
Намуран
Mundag yum aa. Amjilt hucii.
ReplyDeletesain uil delgereh boltugai :-)
ReplyDeleteNamaskar sain uils delgereh boltugai
ReplyDeletewow yostoi goyo barilgatai boljee. ashgui dee. xuuxduud tav tuxtai eruul orchind ashtai yu. aix gachigdax zuilgui zuvxun surch bolovsorch uuriiguu ax egch duu naraa tuluvshuulexed anxaaraad. ireeduid xen bolxoo olj medeed. saixan uils xiijee. amjilt.
ReplyDelete