2011/12/06

Модод эмчилж анагаах увдистай

Хайлаас хүч чадал бэлэглэдэг.  
Түүнийг эрчүүдийн мод гэдэг. Жинхэнэ эр хүний мод нь өөр шигээ эрэлхэг,үнэнч шудрага хүмүүст тусалдаг. Хайлаас модоор гэрийн хамгаалалт, онгон хийх нь элбэг. Оросууд байшингийнхаа дээвэрт хайлаасаар сийлсэн тахиа өлгөдөг нь орон гэрийг гал түймрээс хамгаалдаг гэж итгэдэгтэй холбоотой. Хайлаас модоор хийсэн морины толгой нь айл гэр, тухайн газраас муу зүгийн хүчийг хөөж, зайлуулах хүчтэй гэж үздэг юм байна.
 
Арцны мод муу энэргийг арилгадаг. 
Хүчтэй ариутган цэвэрлэгч хүчин чадлыг агуулсан арц модны хүч хүмүүс рүү биш харин бидний хүрээлэн байгаа эд зүйлс рүү чиглэсэн байдаг. Арцны шилмүүс танай өрөөний таагүй аураг арилгаж, үлдэн хөөнө. Арцны ханд нь таагүй энэрги агуулсан эд зүйлс, эрдэнэст үйлчлэх хүчтэй. Арц уугиулахад утаа нь далд ертөнцийн биетүүдийн нөлөөтэй тэмцэх хүчийг бэлэглэнэ. Тэдгээр биетийн зарим нь арцны үнэрийг огт тэсвэрлэдэггүй гэнэ.
 
Гацуур модны шилмүүсээр орон гэрээ ариутгаж болно. 
Энэ мод энэргийн дэмжлэгээ бүтэн жилийн турш үзүүлсээр байдаг гэнэ. Гацуур мод нь саруул ухаан, амгалан тайван байдал, сэтгэл санаа сайхан болгодог зэрэг олон сайн талтай. Гацуурын үнэр сэтгэл сэргээдэг. Хатаасан шилмүүсийг шатаахад утаа нь орон гэрийг ариутгаж, хортой нөлөөнөөс ангижруулдаг шидтэй. Мөн бактери устгах тул халдварт өвчний үед гэртээ хэрэглэхэд маш сайн гэнэ.
 
Улиас мод хар цагаан хэл амнаас хамгаална.
Энэ бол вампир мод. Гэвч түүний энэ шинжийг ашиглан илүүдэл ачааллыг зайлуулж болно. Хэдий тийм ч түүнийг сүйрлийн мод гэх нь бий. Улиас сөрөг энэргийг шингээж, хүний аурагийн гэрлийн хэсгийг дардаг. Иймээс модны энэ чанарыг шидэт гэж эртнээс бишрэн үздэг байжээ. Гэхдээ энэ мухар сүсэгт үнэний xувь бий. Улиасан төгөл бол ид шидийн бүхнээс зугтаах xамгийн сайн газар гэнэ. Хар цагаан дом ашиглан таныг мөрдөөд байвал улиаснаас аврал эрж болно. Мөн хар цагаан хэл ам хүрсэн болон нүдний хор орсон үед түүнээс үүдэлтэй үр дагварыг ямар нэг хэмжээгээр саармагжуулдаг гэнэ. Түүнээс гадна улиастай тогтоосон холбооны ачаар та материаллаг бус ертөнцийн үзэгдлийн нөлөөнөөс зайлсхийж чаддаг гэнэ.

Хус ба нарс биеийн дархлааг сайжруулдаг.
Эдгээр модны ойролцоо байх үед хүний дархлааны систем идэвхждэг. Түүнчлэн хус, нарс нь архаг хууч өвчтэй хүмүүст эерэгээр нөлөөлдөг юм байна. Зарим судалгаагаар эдгээр мод нь артерийн даралтыг хэвийн болгож, дистони болон халдварт бус полиартрит өвчнийг эмчилдэг аж. Мөн хус нарс нь ханиад хамрын шуухинааны үед тустай гэнэ.
 
Бургаас
Хавар хамгийн эрт нахиалдаг мод бол бургаас. Энэ мод биеийн тэнхээ доройтож сульдсан үед хүнийг тайвшруулж, сэтгэл санааг уужруулж амирлуулдаг шидтэй гэнэ.

Уд мод хүчирхэг бөгөөд харгис
Түнийг удган шидтэн эмсийн мод хэмээн нэрлэдэг. Уд мод хүчирхэг бөгөөд үе үе нэлээд харгис шинжтэй. Эрт дээр үеэс түүнийг тэнгэрийн саран болон үржил шимт газартай холбон авч үзэж иржээ. Газар, усанд зориулан зөвхөн эмэгтэйчүүдийн гүйцэтгэдэг ёслол ч энэ модтой холбоотой. Уд модыг захирдаг ганц зүйл бол тэнцвэр ба шударга ёсны хууль. Уд мод хүний нийгмийн ёс зүйн нарийн ширийнийг сайн мэдэрдэггүй ч хайр дурлал, хардалт, эхийн сохор хайр, өшөө авалт зэрэг бүх сэтгэл хөдлөлийг сайн хүлээж авдаг гэнэ. Энэ бол галзуу тачаалын мод. Уд модоор сүлжсэн титмийг оросууд дурласан хүнээ өөртөө татаж, хайртай болгох гэж түүний явдаг зам дээр нь тавьж орхидог гэнэ.

Омела мод оюутан сурагчдад тустай.
Энэ мод сурагч оюутнууд болон бас ихрийн ордныхны сахиус. Түүний мөчир аливаа мэдлэгийг хурдан эзэмшиж, өөрийн болгоход тусалдаг гэнэ. Биедээ авч явбал та хэзээч уйдахгүй. Энэ ургамал астрали биетүүдтэй харьцааг хөнгөлдөг, мөн ажилгүй ядарсан хүмүүст найрсаг ханддаг гэнээ. Тэр ч бүү хэл хаана эрдэнэсийн сан байгааг зааж өгч, тоглоомд туслан, таныг сонирхолтой үйл явдал болох газарт авч ирж мөн аюулын тухай цагийг нь олж сэрэмжлүүлдэг гэнэ шүү.

Улиангар бол сайн сэтгэл зүйч
Сэтгэл зүйгээс үүдэлтэй янз бүрийн асуудал үүсэх үед улиангар мод танд сайн тусалж дэмжиж байх болно.

Шид мод-\орешник\
Энэ бол нөлөө бүхий хүчтэй характертай мод. Шударга үнэний мод гэж заримдаа түүнийг нэрлэдэг. Энэргийн хувьд авч үзвэл энэ нь  нөхцөл байдлыг бодитоор харж анхаарахад тусалдаг гэнэ. Шид модноос тусламж гуйвал та өөрийн сэтгэл доторхио ойлгож, эмхэлж журамлаж чадна.

Гүрс, нүргэс, нигүрсэн ой
Хүүхэдтэй гэр бүлийг ивээлдээ авдаг мод. Мөн хамаатан садны холбоог дэмжиж, гэр бүлийг нягтруулдаг. Энэ мод гал голомтоо сахигч эмэгтэйчүүдийн мод.

Тэс мод
Скандинавчуудын тахин шүтдэг 12 модны нэг. Дайчин цэрэг гэгддэг энэ мод муу санааны эсрэг хатуу няцаалт өгч чадна. Зарим домогт дэлхийн анхны ариун шүтлэгт мод нь муу муухайн хүч гарч ирэхэд хатсан тухай өгүүлдэг. Харин тэс мод тэр ариун модны холын садан аж. Иймээс тэс мод нь жинхэнэ хайрыг бүтэлгүйтэл, таагүй явдал учирахаас сэргийлж хамгаалдаг юм байна.

Эмхэтгэн бэлтгэсэн
"Увдист цэцэгсийн ертөнц" клубын гишүүн
Ц. Даваацэцэг

3 comments:

  1. Сайхан мэдээлэл байна. Ц.Даваацэцэгтээ баярлалаа

    ReplyDelete
  2. modnudiinhaa zurgiig oruulval bur sain b
    shan medeelel b bayrllaa

    ReplyDelete
  3. Modnuudiihaa zuragiig angli nertei ni oruulj uguuch, plz...

    ReplyDelete