2011/07/08

Цэцгийн бэлгэдэл /I хэсэг/

Бид төрөл бүрийн тасалгааны цэцгийг гэр орон, албан тасалгаандаа тарьж ургуулан, түүнээсээ гоо сайхны таашаал авах дуртай. Мөн ямар нэг баяр ёслол, тэмдэглэлт өдрүүдээр найз нөхөд, хайртай хүмүүстээ цэцэг бэлэглэх нь нэгэнт уламжлал болсон билээ. Тэгэвч тарьж ургуулж байгаа болон бэлэглэж буй цэцэг юуг бэлгэддэг, ямар утга учир утга агуулж буйг төдийлөн сайн мэддэггүй бөгөөд энэ талаар та бүхэнд тус болох зорилгоор цэцэг бүрийн талаархи дараах мэдээллийг хүргэж байна.  
            Азалия -Чунагруу

Эмэгтэйлэг,уян зөөлөн, хүлээцтэй, үнэнч байдлыг илэрхийлдэг. Эрэгтэй хүн энэ цэцгийг бэлэглэж байгаа бол энэ нь тэр эмэгтэй түүний хувьд цорын ганц гэдгийг илэрхийлдэг. Мөн тодорхой бус хугацаагаар салж байгаа үед эмэгтэйдээ энэ цэцгийг бэлэглэх юм бол энэ нь “ Чи намайг иртэл хүлээнэ гэдэгт итгэлтэй байна, би чамд итгэж байна “гэсэн утгыг агуулдаг.
2.      Амарилис-Харимсгана

Бардам, халдашгүй, эр зоригтой байх гэсэн утгыг агуулдаг. Хэрэв эмэгтэй нь энэ цэцгийг эрэгтэйдээ бэлэглэвэл  “Миний хувьд зөвхөн найз төдий бус, илүү дотно хүн“гэсэн утгыг илэрхийлдэг.
3.      Ананас -Хан боргоцой

Төгс байдал, Хэрэв танд энэ цэцгийг бэлэглэвэл энэ нь “ Таныг үнэлж, хүндэтгэж “ байгаагийн шинж.
4.      Антуриум – Годонхой
 Зоримог,аливаад тэмүүлэмтгий, тэргүүлэгч гэсэн утга агуудлаг. Ихэвчлэн эрчүүдэд уг цэцгийг бэлэглэдэг. Хэдий тийм боловч уг цэцгийг байгаа байдлаараа бусдаас содон өвөрмөц сэтгэл татам бүсгүйд “ Чи бол хэнтэй ч зүйрлэшгүй “ гэсэн илэрхийлэл болгож бэлэглэх тохиолдол бий.
5.      Астра –Голт гэсэр
Голдуу аливааг санан дурсах, хүндэтгэх гэсэн утгаар хэрэглэдэг.
6.      Бегония – Хайтан
Аливаа хэл амнаас хол бай гэсэн утгыг илэрхийлдэг.

" Увдист цэцэгсийн ертөнц" клубын гишүүн
Т. Байгалмаа

(Тус сайтад тавигдсан материал нь  "Увдист цэцэгсийн ертөнц" ТББ-ын дэргэдэх клубын өмч бөгөөд хуулийн дагуу хамгаалагдсан тул хуулбарлан ашиглахыг хориглоно.)

No comments:

Post a Comment