2011/08/16

Цэцэрлэгт хүрээлэн \Botanical garden in Beijing, China\

1956 онд байгуулагдсан Бээжингийн цэцэрлэгт хүрээлэн нь 400 га газрыг эзлэн орших бөгөөд 1 500 000  гаруй ургамал ургадаг гэх юм билээ.
Энэ газар судалгаа шинжилгээ, сургалт явагддаг төдийгүй амралт зугаалгын нэн таатай орчин болж чадсан байдаг. Ингээд тэнд сүүдэрлэсэн зургуудаа сонирхуулъя.
Халуун орны үзэсгэлэнт ургамал тарьж ургуулдаг шилэн хүлэмж
Үндэсний өвөрмөц уламжлалыг тусгасан газрууд
Модонд "дусал хийдэг" систем
Гайхалтай л гэхээс өөр юу гэлтэй?
Энэ хэсэгхэн газарт ирээд ховсдуулсан мэт өөрийн эрхгүй алмайран харж зогслоо.
Бонсай хэлбэртэй ургуулсан мод
Юрийн галавын үед хүрээд очлоо. Элэнц хуланц чинь ч сураггүй байсан эрт галавын үед бужигналдан байж билээ. Эдүгээ цагт эх газрын минь хөрсөнд амар тайван байлгаач. Булшийг минь төнхөж, ясыг минь яйруулан бусниулахгүй байгаач гэж үлэг гүрвэл дамжуулж байдаг шүү.
Гадил хараад самж лугаа модонд авирах хүсэл төрөв.
 Энэ сонин өргөстэй эд ийм гоё цагаан цэцэгтэй.
Нүдний өмнө ид шидийн ертөнцийн үүдний оньс тайлагдав гэлтэй.
Дараах зурган дээрх дэгжин малгайтай хоёр нөхөр цомцойж суугаад хол ойрын сониныг хуучилж байх янзтай.
 Цахирмаа цэцгийн хуралдай
Нуур амгалан бол нугас амгалан, орчин тайван бол хүмүүн жаргалтай хэмээсээр аяллаа өндөрлөвэй.
"Увдист цэцэгсийн ертөнц" клубын гишүүн
Намуран

No comments:

Post a Comment