2011/09/20

Дарь эхэд хувилахуй

"Эх" Зураач Г. Нармандах \Увдист цэцэгсийн ертөнц" клубын гишүүн

Бүсгүй хүн бие шалтагтай үедээ нигүүлсэнгүй дарь эхийн дүрд хувилдаг гэдэг. Тиймээс ч хөл хүндтэй бүсгүйн урдуур гарах, айлгаж цочоохыг цээрлэх ёсон буй. Эх хүн ариун хэвлийдээ алаг үрээ тээхдээ алганы хонхорт тогтсон шүүдрийн усан дахь алтан загас хөсөр унах вий гэлтэй хэлтгий гишгэхгүй, чанга дуугарахгүй тул бие давхар бүсгүй туйлаас энхрий, намба төгөлдөр, үзэсгэлэнтэй харагддаг буй заа. 
Хөл хүнд бүсгүйд хориглох таван зүйл:
  • Суух дор хэлбийх үгүй
  • Хэвтэх дор гажих үгүй
  • Зогсох дор галжийх үгүй
  • Аман дор гашуун үгүй
  • Чихэн дор хов үгүй гэх аж.

"Увдист цэцэгсийн ертөнц" клубын гишүүн
Намуран

5 comments:

  1. sain baina uu, bayrlalaa zuragaa ahin harah saihan bailaa, ene zuragaa lausanne hotyn nyarain seheenii tasagt huugyn maani amiig avarsan emch nart dursgal bolgon uldeesen baigaa

    ReplyDelete
  2. Баярлалаа, Агай. Мэлмий хурц,бийр уран байг ээ.

    ReplyDelete
  3. Yamar goyo zurag ve.. Tanai saitaar zochilson chin neg l goyo dulaan medremj avchinaa. Uneheer taatai bn

    ReplyDelete
  4. Хутагт эхэд талархлаа. Дахин дахин зочлохыг урья.

    ReplyDelete