2011/09/20

Сахал тавих ёс

Монголчууд сахал тавих ёсыг маш дэг журамтай, утга учиртай баримталдаг.

Монгол ёсонд хэн дуртай хүн дуртай цагтаа сахал үс тавьдаггүй. Харин сахал үс тавьдаг хоёр эрхэм ёсон буй. Үүнд: Эр хүн ач хүүгийхээ дууг сонсоод сахал тавьдаг, нөгөө нь 40 хүрээд сая сахал тавьдаг байж. Мөн эцгийн байгаа цагт сахал тавьдаггүй.
Плано Карпини "Монголчуудын түүх" номондоо "Монголчууд сахал үс гэх юм бараг байхгүй боловч зарим нэг нь армаг тармагдуу живэр, нагал, ооч сахалтай бөгөөд сахлаа хусна гэж байхгүй" хэмээн бичиж үлдээсэн байдаг. 
Монголчууд 40 нас хүрмэгцээ ахмадуудаасаа сахал тавих зөвшөөрөл авдаг сайхан уламжлалтай байжээ. Мөн хаанаа сахал тавих, ооч живэр сахлыг хэдийд хуузтай нийлүүлэн битүүлэх зэрэгт нарийн ёс журам баримталдаг байсан аж. 

Монгол ёс заншлын дунд тайлбар толь

6 comments:

  1. сүүлийн өгүүлбэрээ дэлгэрүүлэх шаардлагатай.

    ReplyDelete
  2. -Оогт сахалгүй би сахлаа яаж засах юм?
    -Сахал ургуулдаг цэцэг байдаг уу?
    -Хүүхнүүд сахал үс ихтэй эрчүүдэд дуртай байдаг нь үнэн үү?
    за асуултыг болгоож хариулж ажаамуу...

    ReplyDelete
  3. Ккк угаасаа хусаад байх сахалгүй байсан юм биш үү. Минийх л гэхэд энэ янзаараа бол 40 гараад л жоохон өрвийсөн юм ургах юм шиг байна. Тэрнээс өмнө ургуулаад ургуулаад 5 ширхэг л үс байна ккк.

    ReplyDelete
  4. хэхэхэхэх. эрчүүдээ гэж, заримых н сахал үс илүүдээд, сахалгүй болоосой гэхий

    ReplyDelete
  5. Hoo bushuuhan 40 hurhiin sen sahaltai harhuud huuhnuud durtai gejiilee kkkkkkk

    ReplyDelete
  6. Манай зарим залуучууд энэ ёс заншлыг огт сонсоогүй худлаа яриад бай гээд байхын, яагаад уламжлалт зан үйлийг дэлгэрүүлэх сурталчилахгүй бол бараг мартагдах нь дээ

    ReplyDelete