2011/09/15

Эрхийг сурахаар бэрхийг сур

Монголчуудын гэрийн хүмүүжлийн гол арга бол хөдөлмөр. Жилийн дөрвөн улиралд мал сүргээ адгуулан маллах, аян жин тээх, ан гөрөө хийх зэрэг амжиргааны арга ухаанд сургадаг байжээ. 
Хүүхдийг бага балчир гэж ялгаварлахгүйгээр хэр чадалд нь тохирсон ажил хөдөлмөрт оролцуулдаг нарийн хуваарьтай байсан нь уламжлалт ёс заншил, ном зохиолоос тодорхой харагддаг билээ. Жишээ нь, гишгэж чадмагц аяга таваг авхуулах, 2,3 наснаас нь аяга таваг угаалгах, хурга ишиг татуулах, 5,6 наснаас нь эхлэн тугал хурга хариулах, аргал түүлгэж, айраг бүлүүлэх, морь унуулах зэрэг хүн зоны амжиргааны хэрэгцээт дадал чадварыг олгож байсан байдаг. 
1735 онд гарсан "То вангийн 3 үсэгт" номноо:
Хүүхдийг идэж чадмагц баруун гарыг сургана.
Хэлж чадмагц эрхлэх дууг үл гаргана.
Явж чадмагц ёслол найр тавих, эцэг эхээ хүндэтгэхийг сургана хэмээсэн байдаг. Хүүхдийг ийнхүү амьдралын ухаан суулгаж, амжиргааны дөртэй болгохдоо аливаа ажил хөдөлмөрийг яаж хийхийг үгээр зааж номлон сургадаггүй. Харин өөрсдөө биечлэн хийж үзүүлж, дуурайлган сургадаг байсан нь гэрийн хүмүүжлийн онцлог тал, давуу туршлага аж. Хүүхдүүд хэнээр ч шаардуулахгүйгээр тэднийг дуурайн дагасаар амьдралын ухаанд суралцдаг байж. Залуу үеийнхнээ амьдралын ухаанд сургах явцдаа
Эрхийг сурахаар бэрхийг сур
Хайр нь дотроо хал нь гаднаа
Магтах үгийн далд нь
Зэмлэх үгийн ил нь сайхан
Зуу сонссоноос нэг үз
гэсэн зарчмуудыг мөрдлөг болгож байлаа. Монголчууд хүүхдийг балчир багаас нь эхлэн "Эвий минь, хөөрхий минь" хэмээн элдвээр өхөөрдөн үнсэж, эрхлүүлж баалахыг ихэд хориглодог. Харин бага насны хүүхдэд магтаал урамшууллын үгсийг цөөн тохиолдолд шаардлагатай үед л хэрэглэнэ. Хүүхэд сайн үйл бүтээж, хийж байгаа ажилдаа улайран чармайж байвал "Миний хүү дориун эр болжээ. \Нутаг орондоо нэр хүндтэй ахмад сайн хүний нэр зааж\ ............ шигээ хүн болох нь ээ" гэдэг.
Гэхдээ хүүхдийн чадан ядан хийж байгаа зүйлийг өөчилж голдоггүй, гаж буруу үйлдэл алдаа гаргаж байвал үглэж харааж загнадаггүй бөгөөд үг хэлэхгүйгээр том дуугаар хоолой засах, ханиаж чимээ өгөх, эсвэл хөндлөнгийн жишээ дурдан ихэд харамссан байдал гаргах, гайхсан дүр үзүүлэх зэрэг зэмлэлийн тун оновчтой арга барил хэрэглэх юм уу сургамжлан хэлнэ.
Өвөг дээдсийн маань амьдралд сургах ухаан ч өвөрмөц арга барилтай. Хүүхдийг балчир гэлгүй амьдралд тохиолдож болох бэрхшээлийг биеэр нь мэдүүлэн тэвчээр хатуужилд сургаж байжээ. Хүүхдийг зун намрын улиралд хөл нүцгэн явуулж, хаврын сүүл сараас намрын адаг сар хүртэл голдуу тараг, сүү, аарц, ээдэм, бяслаг зэрэг цагаан идээ идүүлж, махыг төдийлөн хэрэглэдэггүй. Харин өвөл хаврын улиралд хүүхдийн хоолонд хонь, ямааны шийр, үхрийн тагалцаг, хэл, эрүүг хамгийн сайн хоол гэж үздэг байв. 

Монгол ёс заншлын дунд тайлбар толь

1 comment:

  1. БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг
    зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
    Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
    хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл
    манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802.
    имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
    Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

    ReplyDelete