2011/09/15

Өвлийн цэцэрлэг

Өвлийн цэцэрлэг гэдэг нь /Wintergarten, Conservatory, Greenhouse etc/ шилэн хана болон дээвэртэй бичил гэр цэцэрлэг юмаа. Халаалт болон агааржуулалт нь өвлийн улиралд ургамал цэцгэнд таатай тохиромжтой байхаар хийгддэг, мөн наран талдаа шилэн ханатай бөгөөд байгалийн гэрлийг чөлөөтэй нэвтрүүлдэг тул дулааныг нь ашигладаг.
Хувийн хашаа байшин, хаустай айл бол зочдын өрөөнийхөө залгаа өвлийн цэцэрлэгээ байгуулдаг бол орон сууц, виллатай айлууд наран тал руугаа харсан том цонхтой нэг өрөөгөө сонгон авч өвлийн цэцэрлэг болгодог. 
Энэхүү өрөөнд ургамал, цэцэг, модод өнгө дизайн зохицон байхаас гадна буйдан сандал, цай кофены ширээ л байдаг. /Ихэвчлэн/ Илүү хогшил тавилга байлгадаггүй. Энэ өрөө нь өвлийн хүйтэн өдөр зуныг санагдуулам тухлаг ба дотор нь суугаад кофегоо уун амар амгаланг мэдрэн сонин сэтгүүл гарчиглан суух нь аяа нэгэн жаргал бус уу.
Бид өөрийн орон гэртээ ийм нэг бичил орчинтой байж болохгүй гэж үү?
"Увдист цэцэгсийн ертөнц" клубын гишүүн
Б. Намара

No comments:

Post a Comment