2011/09/25

Монгол эрчүүд хамгийн муухай нь гэж үү?


Монгол эрчүүд хамгийн муухай гэж үү? Архи уудаг, тамхи татдаг, боловсролгүй, адгийн наад захын соёлгүй, эхнэрээрээ тэжээлгэдэг гээд л ... Өөр юу билээ?
Магадгүй та үүн дээр нэмэх зүйл дотроо бодож байж болох юм. Гэхдээ зөвхөн монгол эрчүүд маань л ийм гэж үү? Харь орны эрчүүд сайхан сайхан гэж, харин халх эрс маань болохоор хамаг л муу муухай, болохгүй бүтэхгүй болгоны жишээнд дурьдагдаж байх. Үнэндээ хаа газрын эрчүүд адилхан.
Уудаг уу уудаг. Татдаг уу татдаг. Та бид л мэдэхгүй болохоос биш магадгүй манайхнаас ч илүү муу байгаа. "Айлын хоол амттай" гэдэг. Дэргэд нь очиж, нүдээрээ харж, гараараа барьж үзээгүй байж сайн сайхныг нь шагшин магтаад л... Манайхны туйлшруу зан ч юм уу.
"Боловсролгүй" гээд л голдог. Яагаад болвсролгүй болчихсон юм бээ? Охин хүүхдээ "миний муу охин хүний царай харахгүй амьдраг" гээд суралцахыг нь бүх талаар дэмждэг атлаа хүүгээ тэгдэггүй. Эр хүн аргаа олно гээд л орхичихдог. Охиндоо санах тавьж буй нь зөв. Туйлын зөв. Гэхдээ үүнээсээ илүү гарахгүй гэхэд, дутахааргүйгээр хүүгээ ч бас анхаарч байгаасай. Тэгвэл таны хүү хэнд ч гологдохгүй, санаа зовохгүйгээр гэр бүлээ аваад явчихаар болно.
Хэрвээ та анзаарсан бол "Эр хүн шиг эр хүн олдохгүй юм" гэж ярих бүсгүйчүүдийн тоо ихэссэн. Бид өөрсдөө эхлэлийг нь буруу тавьсан юм байж одоо болохоор үүндээ гомдоллоод л сууцгааж байдаг. Бид гэж бид нар. Эмэгтэйчүүд бүсгүйчүүд. Угтаа бол эмэгтэй хүн л эр хүнийг эвддэг. Цалин орлого багатай, гадуур дотуур тэнэдэг гэж эхлээд л "хөрөөдөж" гарна. Энэ үед хэтэвчин дэх хэдэн зоос нь чухал байхаас биш хайрлаж дурлан байж ханилсан эр нөхөр нь гэдгээ мартдаг. Мэдээж эр хүн гэр бүл, амьдралаа авч явах ёстой боловч энэ зөвхөн ганцаараа зүтгэх ёстой гэж үү? Хамтдаа босгосон амьдралд хамтдаа л хичээж зүтгэх ёстой.
Халамцуу утсаар ярьсан, согтчихоод уйлаад байсан гэж ярьж байсан бүсгүйг та сонсож байсан л байх. Эсвэл танд өөрт тань ч ийм зүйл тохиолдож байсан байх. Ядаргаатай юм гэж бодож байснаас "яагаад?" гэж боддог гэж үү? Хар багаас нь "Эр хүн уйлдаггүй юм" гээд хүмүүжүүлчихдэг болохоор Монгол эрчүүд дотогшоо уйлдаг. Дотроо шаналдаг. Тэрнээс биш гадныхан шиг сэтгэл зүйчид очоод, эсвэл уулан дээр гараад орилж хашгирч чадахгүй. Тэгээд л тэснэ тэснэ гэхэд яаж тэсэх вэ гээд багахан юм балгачихаараа итгэдэг ганц хүндээ гэж сэтгэлээ уудалж байгаа нь тэр ... Түүнийг ойлгохыг хичээ. Тэр бидэнтэй адилхан найз охидтойгоо чалчиж, дотроо онгойлгож чадахгүй.
Хүндлэл хүндлэлийг, хайр хайрыг төрүүлдэг. Жендерийн тэгш эрх гэж ярихаасаа урьтаж, Эр хүнийг "Өрхийн тэргүүн минь билээ" хэмээн хүндэлж, цайныхаа дээжийг барь. Тэглээ гээд бүсгүй та тэгш эрхээ алдаж байгаа хэрэг огтхон ч бишээ. Тэргүүн хэдий байвч хүзүүгүй бол тогтохгүй. Ухаалаг толгойг сайн хүзүү тулж, бас чиглүүлж байхгүй бол толгой хол явахгүй. Тиймээс та найдвартай, түшигтэй бас салж боломгүй тийм л хүзүү байх хэрэгтэй. Хятад, Солонгос, Япон эрчүүдийг алхаж явааг нь нэг хараарай. Ямар ч Монгол эр хүн тэгж алхахгүй. Үнэндээ Монгол эрс маань алхаа нь хүртэл уужуухан, тавиу. Эх нутаг шигээ уудам сэтгэлтэй эр хүн хэзээ ч түм түжигнэж бум бужигнасан хотдоо гишгэх газар олдохгүй байгаа мэт ойрхон гишгэлж “сайрга сайрга, жорон жорон” гэж явдаггүй. Цаанаа л нэг сэтгэл уужирмаар. Хараад тайвширмаар. Надаас ялгаагүй зөөлөн булбарай арьс, танхил цагаан гартай, нүүрэндээ энгэсэг түрхдэг залуучуудад би л лав дургүй. Харин дэргэд байхад түшигтэй, холын бодолтой уужуу дотортой ханхар сайхан Монгол эрчүүддээ би хайртай.

"Увдист цэцэгс бүжих ертөнц" бүлгийн гишүүн
Гэгээнсаран

22 comments:

  1. Гайхалтай. Яг эрэгтэй хүний биенд ороод гарсан аятай бичжээ. Амжилт. Юмыг олон өнцөгөөс хардаг ухаалаг хүн гэж аргагүй л өөр юмаа.

    ReplyDelete
  2. боддог л бодол шүү
    Гэхдээ бүсгүйчүүд юу гэж бодож байдаг юм бол доо.Одоо ч нийгэм өөрчлөгдөөд өөр өнцгөөс л их хардаг болсон байхаа
    Цонхтой гэрлээс.............

    ReplyDelete
  3. Ehend bichsen dutagdaluud bol yah argagui baigaa shuu!Mongold bol er hun chin shudargaar amidarahad hetsuu buzar bulaig hiij chadahgui shudarga erchuud ih buhimddag daa!

    ReplyDelete
  4. Arhi ih uudag amidarliin buruu hemneltei hool undaa tohiruulj hereglej chaddagguigees dain bolson met ui olnooroo uregdej uhej baigaagaas 30garsan emegteid suuh er hun oldohoo bolisnoos gaigui erchuud n modond awirch telee byaruu met olon busgui ruu uschij gertee taiwan untaj chadahgui shalilan zawhairch baigaagaas buh amidral taiwan bus boljee!Bi ooroo bas mongol zaluu arhi uuhiig jigshdeg

    ReplyDelete
  5. сайхан залуу байна оо, ккккк

    ReplyDelete
  6. ene zaluug harval Mongol erchuud saihan l gej helmeer yum bna daa...

    ReplyDelete
  7. Зүгээр уувалчиг л ууг, татвалчиг л татаг, үхвэлчиг л үхэг. Гадна өнгө маягандаа наад захын соёлгүй ч дотно өнгөндөө цаад захын гэрэлтэй байг. Гялгар шаахай, торгон зангиа, хиймэл инээмсэглэл чөтгөрлүүгээ тонилог. Монгол хүндээ л тохирсон монгол амьдрах арга, монгол хүн чанар, монгол дотуур тамир нь үлдэг.
    Яг одоо нийгмийн /байгалийн/ шалгарал явагдаж байна биш үү. Хэтрүүлж уугаад, хэтэрхий татаад, өөрөөсөө өөрийгөө алдаад, авахаа авч хаяхаа хаяж чадалгүй сөхөрсөн, сөхрөөд үхсэний хойно, үхсэнээс үлдсэн хэдийг нь хараарай.
    Мэдээж нүүдэлчин дээрэмчиний хүү хүүхэд хамгийн сайн нь,сайхан нь биш ч, хамгийн хүчирхэг нь байж таарна. ХАРААРАЙ.

    ReplyDelete
  8. Uuwal uug geseer baital niit niigem dayaraa iim bolood baina.

    ReplyDelete
  9. ene neg l untsguus harj bichsen bainaa, tsag uye uurchlugduj baina teriigee dagaad amidraliin hev mayag ger buliin hariltsaa bugd uurchlugduh yostoi shuu dee. Erchuudee hundleh heregtei bolovch erchuud bas emegteichuudee hundleh heregtei. Tegeheer orchin uyeiin niigemd gants er hun ajillaad amidralaa avaad yavah ni hovor bhaa. Tiimees hoyulaa ajillaj hoyulaa zereg amidraliin tuluu zutgej baigaa tohioldold huuchinsag uzleer er hun baih yostoi emegtei ni ingeh yostoi gedeg hamgiin buur bhaa. Tiimees orchin uyeiinhee niigemd tohiruulj eregtei huuhduudee humuujuuleh heregtei baihaa. Etsest ni helehed gadaad erchuud mongol erchuud bugd adilhaan. Yer ni bol huuchinsag uzleer eregtei huuhduudee humuujuulsenees ger buliin hariltsaanii oilgolt denduu hol zuruutei bolchihson shde manaid.

    ReplyDelete
    Replies
    1. ooroo ch bs xuuchinsag vzel orchin veiin niigem gej yalgaj salgan zaaglaj tuilshirax xeregq blqdee.
      ter xuuchinsag gd bgaa vzel chin bs l neg ontsgoos n xarwal zow l zvil shvvdee tiimees ali aliniig n l oilgoj uxamsarlaj ylgaj salgaj chadddag bx xeregtei

      Delete
  10. энэ зургэн дээрх залуу харахад сайхан л залуу байна. Харахад энэ залуу шиг сайхан байтлаа хүн итгэхээргүй зан, авиртай архичин, эхнэр хүүхдээ зовоодог залуучууд ямар олон байдаг гэж санана.

    ReplyDelete
  11. Алив зүйлийг өөдрөгөөр харж, өөрийнхөө үзэл бодолд үнэнч байна гэдэг эрхэм зүйл шүү. Гэгээнсаран бүсгүйн гэгээлэг нийтлэлүүдэд би дуртай. Хурцаар хэлэх чухаг бус, ухааруулж урамшуулж хэлэхийн гайхамшиг гэж буй. Ухаан сийрүү нь даруй сүвлээд авах. Мөн чиг хатуу гашуун үгээр хатгаж гэмээ нь ухаажих нэгэн ч байх.
    Хүн бүрийн хүлээж авах мэдрэмж өөр өөр. Гагцхүү мэдэрч хүлээж авсны үндсэн дээр хүсэх хийгээд эс хүсэх, үүнээс үүдээд үйлдэх нь жам мөний тул хүслийг хянан зохицуулах нь хүмүүний адгууснаас ялгагдах онцлог аж. Элдвийг эс нягтлан тунгааж, өрөөлийг өөрөөс дорд үзэн, хожим хойчийг үл ойшоож, өчүүхэн биеийн цэнгэлийг эрхэмлэвээс сул дорой чанар ихэд эрэмших буюу.

    ReplyDelete
  12. yamar goe bichee bee fb-deeree tabilaashvv ohid ni unshaad negiig bodog zaluus ni unshaad 2g tungaag amjilt hvsie tanid

    ReplyDelete
  13. yu ch gehevde hun hunii bodol uur bdag shu de. uneheer tiim muu bga yu gevel uneheer baigaa, sain ch bas bii gehdee muu n sainaasaa ih bdg n nuuts bish. Uneheer hetsuu oldohgui bolohgui butehgui bga bol mongol ohid gadaad yavahaas uur yah yum be. Oldoj bga neg n arhi uugaad, agsamnaj ehner huuhde ailagj icheegeed, zodoj nudeed bval hen ch tiim bhig husehgui bizde, adaglaad nuhurt garagu neg n nuhurt garsn negnese tiimerhu yum sonsood bhaar neg bol huntei suuh huselgui bolno, neg bol hariin huntei suuna iimhen hedhen songolt uldeej ugj bga humuus n erchuud uursdu mun shu de gehdee hen hen n dugnelt hiij uhamsartai baij chadval mongol erchuud ingej ADLAGDAHGUI L BH GEJ BODOJ BN

    ReplyDelete
  14. YOSTOI ZOV TALAAS N HARJ BICHSEN BAINA.URMAAR TETGE GEJ UG BAINA DAA .EMEGTEICHUUDED UNSHUULMAARL YUM BAINA!

    ReplyDelete
  15. GADAADAD BOL MONGOL ZALUUCHUUDIIG HARAAL ZUGEER UYARDAG SHDEE .

    ReplyDelete
    Replies
    1. Uгтаа бол эмэгтэй хүн л эр хүнийг эвддэг. Цалин орлого багатай, гадуур дотуур тэнэдэг гэж эхлээд л "хөрөөдөж" гарна.

      YANZTAI HELSEN BAINA SHUU.

      Delete
  16. Unen bichjee. Ali hediin eh,etseg ni humuujuuleed, ali hediin biy hun boltson er nuhuriig bi yaaj ch humuujuulj, uurchluh geed nemergui....harin ch ingej uurchluh gej ugleseer baigaad tsaad nuhuruu buur dorduulaad evdchihdeg baih.... tiimees minii hiij chadah zuil gevel uuriin huugee bolovsroltoi, emegtei huniig hundeldeg, ajilsag (yamar ch ajliig er huniih, em huniih gej yalgalgui hiigeed surchihsan), setgel saitai hun bolgoj humuujuuleh...

    ReplyDelete
  17. estoi goe bichsen bn shvv nadad ij saihan sangdaj bna

    ReplyDelete
  18. урамын үг хүнд хэрэгтэй вм...













    ReplyDelete
  19. Урам хайралж байна гээд алдаа дутагдлыг нь үгүйсгэж болохгүй биздээ үгүй ядаж л тийм байвал зүгээрдээ гэвэл юм бодох л биз.Байхгүй юмыг бий болгож бичээд яриад байхгүйшүүдээ өөрсдийгөө өмөөрч дөвийлгөж болно гэж үү. Ядаж сайн сайханд уриалсан хандлагатай юм бичвэл зүгээрдээ.

    ReplyDelete