2011/10/02

Эр хүний 10 эрдэм


Монгол эр хүний эрхэмлэвээс зохих 10 эрдэмд:
  • Номд мэргэн
  • Нойронд сэргэг
  • Үйлэнд уран
  • Үгэнд сэцэн
  • Дайнд баатар
  • Далайд усч
  • Хуулинд шударга
  • Хуриманд цовоо
  • Дээдэд зусаргүй
  • Доодод найртай хэмээсэн байх аж.
  • Ярих нь урамтай, хэлэх нь ухаантай мэргэний шинжтэй, төрөлхийн авьяастай, таван галаа мэддэг, ертөнцийн ухааныг таньдаг, нөхрөө сонгодог, ханиа барааддаг, гэрээ санадаг, үр хүүхдээ асардаг, ураг төрлөө мэддэг, мунхагийн зан үгүй, уурын тэмдэг үгүй
  • Зүрх үл дэлсэх, амисхал үл давхцах, зовлонд үл уйлах, жаргалд үл ташаарах, алах дайснаа ч хайрлан, өшөөтнөө ч өрөвдөх, сэдхэл үл гутрах, сэдхэлээсээ уйлж чаддаг, итгэлээрээ уйлуулж чадах, сэдхэл шулуун, итгэл сайтай, сэдхэлийн ухаан нүүрэнд нь тодорсон
  • Зовлонгийн туйлд сэдхэлээ барьж, хөмхий үл зуух, шүдээ үл хавирах, нүүр нь улайдаггүй, мөнхийн тайван, зүрх үл салгалах, зоригоор шийдэмгий, хурц түргэн
  • Ор үл хайх, холын аянд усаар тэвчих, гэрийн зайд эмийг тэвчих, төрийн албанд хоолыг тэвчих, нөхрийн дэргэд үгээ цэгнэх, холын газарт биеэ цэгнэх 
  • Нутгаа хайрладаг, үрээ асардаг, ханиа тэтгэдэг, өндөр настанд өрөвч, унасан мориндоо хайртай, үзэсгэлэн гоод сэдхэл үл алдах, үзсэн эрдэнэд үл шунах, сувдаг сэдхэлийг үгүйтгэж чаддаг, итгүүлж чаддаг, атаа жөтөө үгүй, алдаад гутардаггүй, хонжоод дэвхэрдэггүй
  • Ном эрдмийг төгс мэдэж, 5 ухааныг суран мэдэж, уул усаа тахин хайрлах, давааны орой сэлбэх, галын эхэнд чулуу нэмэх, айлын захад настныг хүндлэх, гэрийн хойморт нялхсыг өргөх, ангийн олзонд үл шунах, олон янзаар нэрвэж үл хороох, судар номын арвинд бишрэх, үлгэр домгийн чадалд хайлах эрдмийн шинжтэй, бичгийн нэгэн увдистай, удам угсаа үл алдах зэрэг нь сайн эрийн шинжинд багтана.
  • Өшөөтнөө алах, өндөр уулнаас халих, садар самуунд үхэх, архи дарсанд чангарах, чадал доройг дийлэх, зэр зэвсэг хангинуулах нь яавч сайн эрийн чадал бус аа. Уурын мунхагаар хийсэн болгон чадал биш ээ. 
  • Ил 32 булчин, далд 70 булчин, эр чадлын 32 шөрмөс, эр хүн болсны ухааныг нэмэн байж эрийн чадал хэмээнээ. 
Сайн үйлс дэлгэртүгэй, сайхан эр төртүгэй.

Эх сурвалж: Н. Ганхуяг 
Монгол хүний эрхэмлэх ёсон

Жич: Зураг дээр "Учиртай гурав" киноны гол дүрд тоглосон О. Амгаланбаатар

2 comments: