2011/11/21

Чин сэдхэлийн хандив

Өнгөрсөн намрын нэгэн өдөр "Увдист цэцэгсийн ертөнц" бүлгийн гишүүд Улсын хүүхэд асрах төвд очиж багачуудтай уулзан, унших ном болон өөрсдийн тарьсан цэцгүүдээ барьсан билээ. 
Хамгийн гол нь өргөсөн хандивын үнэ мөнгө их багадаа бус улс орны маань бүтээн байгуулалтанд их үүрэг гүйцэтгэх ёстой бяцхан иргэд маань зөв төлөвшиж, бусдыг хайрлан хүндэтгэдэг, байгаль дэлхийгээ шүтдэг, хамгаалдаг болоосой гэсэн сэдхэлийн өглөг байлаа.
Энэ үйл ажиллагаанд маань зохиолч Х. Болор-Эрдэнэ хүүхдэд зориулан бичсэн Хишигт хэмээх номоо хандивласныг дурдах нь зүйтэй.
“Газар дэлхий, байгаль, ан амьт­наа хайрладаг хүн бүхэнд зориулав” хэмээсэн эл туужийг зохиогч бодит амьдралаас сэдэвлэн бичсэн аж. 
Үнэндээ ч хэн бүхний зүрх сэдхэлийг догдлуулам бичсэн байдаг шүү.
 
Намуран 





3 comments:

  1. Ene Hishigtees avnaa. netees unshaad jaahan uillaa.

    ReplyDelete
  2. Өөрийн эрхгүй сэдхэлийн гүнээс нэг юм огшоод, аньсага чийгтээд ирж байна билээ. Сайхан тууж. Молортоо амжилт хүсье.

    ReplyDelete
  3. Ta buhend AZ JARGAL ERUUL EHNIIG HUSII :-) sain uil delgereh boltugai :-)

    ReplyDelete