2011/10/02

Бүсгүй хүний 15 эрдэм

1. Номуун ухаант шинж бүрдсэн
2. Өнгө үзэсгэлэн, гоо сайхан зүстэй
3. Санаа сэдхэл ариун сайхан
4. Эсгэх оёход уран
5. Ачлалт тахимдуу
6. Энэрэлт эевэргүү
7. Үйлээ амар бүтээгч
8. Ааль араншин сайтай найрсаг, найрамдуу
9. Хүндэлж зочломтгой
10. Ухаалаг хэрсүү
11. Үг сонсогч
12. Ашдын хишиг дэлгэр
13. Барьсан идээ арвин өгөөмөр
14. Урваж хоёр үл аашлагч
15. Ичгүүр сонжуур лугаа төгөлдөр
  • Цэвэр ариун биетэй, шулуун шударга, үнэнч сэдхэлтэй, тансаг байдалтай, шунал тачаал үгүй, атаа жөтөө хар хоргүй, илүүг үл боддог.
  • Ертөнцийн ухаантай, ариунаас ариун болгоныг эрхэмлэдэг, хир тортог үгүй, ойр холд нөлөөтэй, сэдхэл санаа ариун, үйлэнд уран мэтгэх эрдэмтэй, чадах болгоноо сурдаг, сурсан болгоноо заадаг, зан ааль сайтай, идээ будаа элбэг, настнаа хүндэлдэг, бусдыг тэтгэдэг, олны дунд нэр хүндтэй.
  • Ажигч гярхай, нүд сайтай байваас хайр хүндэтгэл арвин.
  • Эртний уламжлалт ёсыг сайн мэддэг.
  • Хувцас өмсөхийн эрдмийг шинжин мэддэг.
  • Эр нөхөрт ханьсахын жаргалыг ухаардаг.
  • Үр хүүхдээ асрахын увдис шингээстэй.
  • Гэр орондоо өнгөтэй, галаа манах увдистай.
  • Гадаа дотор ажилтай хүн хийнэ гэж боддоггүй байх нь эрхэмлэх зүйл мөн.
 Эсрэгцүүлвээс:
  • Гоо сайхнаа умартах
  • Хүч богтонд орох, харийн хүнд сээтгэнэх
  • Өөрийгөө бусдад ил үзүүлэх, нүглээс нүглийг үл тэвчих, нутаг усаа умартах
  • Эцэг эх, төрөл саднаа мартах, үе удмаа бузарлах, цэвэр нандинаа орхих
  • Хараалын үг хэлэх, хэрүүлийн бузрыг үйлдэж, эр нөхдийг алалдуулах, үр хүүхдээ хөндөхийг цээрлүүштэй. 
Эс зохист шинжээс нэгээхэн л байхад үзэсгэлэнт бүсгүйд үл зохилдоно. Төрсөн биед чимэг зүүлт зүүхгүй, энгэсэг оо тавихгүй, удмын үеийг өөрчлөхгүй, хөндлөнгийн нөлөөнд оролцохгүй, удамт Монголын үеийн үе залгах бүсгүйчүүд олон олон байж, ариун дагинас төртүгэй.

Эх сурвалж: Н. Ганхуяг
Монгол хүний эрхэмлэх ёсон

No comments:

Post a Comment