Эл
цэцгийн тухай бичих болсны учир гэвэл тус бүлгийн нэгэн гишүүн
наранцэцгийн тухай сонирхолтой мэдээ дуулгаснаас үүдэлтэй. Атомын
гамшигт өртсөн Фукушимад наранцэцгийг сүүлийн үед ихээр тариалах болжээ. Энэ тухай
нарийвчлан мэдээд хүмүүст дуулгана уу гэж О. Билгээ маань хүссэн билээ. Ингээд олж авсан мэдээллийг "Увдист цэцэгсийн ертөнц" клубын гишүүн Б. Нямсүрэн орчуулан бэлтгэснийг та бүхэндээ хүргэе.
Америкийн уугуул иргэд МЭӨ 2300 жилийн өмнөөс тариалж эхэлсэн наранцэцэг хэмээх ургамал нь бидний мэдэхээр гэрэл сацруулсан алтлаг шаргал
өнгөтэй цэцэг юм. Өдрийн туршид нар луу тэмүүлэн дагах тул наранцэцэг хэмээн нэрийдсэн буй заа.
Дэлхий нийтээр наранцэцгийг шувуу, амьтдын
хоол тэжээлд хэрэглэх, ургамлын тос болон эм хийхийн тулд ургуулдаг байна. Үрийг буцалгаж, тос гарган авдаг. Гаргаж авсан тосыг
хоол хүнсний зориулалтаар хэрэглэнэ. Мөн гоо сайхны хэрэглээнд үсний тэжээл болгох тул чухал ач холбогдолтой. Түүнчлэн уг ургамлын тосыг био
түлшинд хэрэглэдэг. Будагч
бодисыг ч наранцэцгийн хальснаас гаргаж авдаг. Эмнэлгийн практикт үү арилгах, могойн хорыг эмчлэх зорилгоор хэрэглэж иржээ.
19 дүгээр зууны сүүлээс наранцэцгийг ханиад, багтраа, хоолой сэрвэгнэх, бронхит, хөхүүл ханиалга болон сүрьеэ өвчнийг эмчлэхэд хэрэглэдэг болжээ. Наранцэцэг нь усыг сайн шингээдэг, агаарыг чийгшүүлдэг, шумуулын идэвхжлийг бууруулдаг тул хумхаа өвчнөөс сэргийлэх зорилгоор \Халуун орны энэ өвчнийг шумуул тараадаг\ орон байрныхаа ойролцоо тариалж байсан гэдэг.

Бас нэгэн чухал зүйл бол наранцэцэг нь хүрээлэн буй орчны агаар дахь хүнцэл, цайр, хар тугалга мэтийн хорт бодисыг
цэвэрлэдэг байна.
1986 онд Чернобылд болсон атомын цахилгаан станцын ослын дараагаар цацраг идэвхт бодисоор хордсон усанд хөвж байсан наранцэцгүүд цацраг идэвхт бодисын 95 хувийг уснаас үндсээрээ шүүж байсан баримт бий гэнэ.

Ингээд бодохоор бидний амьсгалж буй агаар дахь хорт хольц хэрээс хэтэрч, аюулын харанга дэлдэж буй үед энэхүү ургамлыг айл бүр тариалж яагаад болохгүй гэж?
(Туc сайтад тавигдсан материал нь "Увдист цэцэгсийн ертөнц" ТББ-ын дэргэдэх клубын
өмч бөгөөд хуулийн дагуу хамгаалагдсан тул хуулбарлан ашиглахыг
хориглоно.)
Mash goyo bayarlalaa
ReplyDeleteХэрхэн хурааж авах вэ?
ReplyDelete