2011/08/01

Сөрөг цэцгийг яаж таних вэ?

Өчигдөр орой тв-гээр суваг сольж суутал оросын зөн билгийн тулаан гарч байна. Нилээд өндөр ургасан хятад сарнай \ийвс\ тэр гэрт үйлдэгдсэн гэмт хэргийн эзэн болж таарч, зөнчийн хэлснээр түүнээс ялгарах үнэр хүмүүст таагүй нөлөө үзүүлснээр барахгүй хэргийг үйлдсэн эмэгтэйг удирдсан болж таарав. Дараачийн удаа дахин ийм зүйл болохоос сэрэмжилж, мөнөөх алуурчин цэцгийг шатааж устгалаа. Би ч улаан өнгийн үзэсгэлэнт дэлбээт хятад сарнайгаа нэвтрүүлгийн үеэр хэд хэдэн удаа хараад авлаа. Хөөрхий минь нялх юм даа, сайхан гэр бүлд ургаж байгаа болохоор сайхан л энергитэй байж таарна гэж цэцгээ өмөөрөн бодлоо. Өмнө нь бас сөрөг энергитэй цэцэг байдаг, хэрвээ тухайн гэрт амьдардаг хэн нэгэн нь түүнийг ад үзэх ч юм уу, арчилж тордохгүй бол түүнийг зайлуулж дөнгөдөг  тухай уншиж байсан болохоор цэцэг бүрийн араншин өөр өөр байдаг юм байна гэсэн ойлголттой болсон байсан юм. Ингээд уншсан дуулснаа өөрийн бодолтойгоо нийлүүлээд та бүхэнтэй хуваалцъя гэж бодлоо.
- Зарим цэцэг зөвхөн өөрийгөө халамжлуулахыг хүсдэг тул өөр хэн нэгнийг хайрлаж халамжлахад дургүйцэн, өнөөх өрсөлдөгчөө хөөн зайлуулахаар арга сүвэгчилдэг гэнэ. Ингээд өөрөөсөө ялгаруулах энергийн тусламжтай тухайн байтайгаа дайтдаг байна. Үүний дүнд хохирогч нь өвдөх, эсвэл цэцгийн эзнээс салах гэх мэтээр аяндаа холддог гэнэ.
- Тааралдсан ямар ч хамаагүй цэцгийг сонгох бас буруу бололтой. Ялангуяа хүчтэй химийн бордоогоор бордсон дэлгүүрийн цэцэгс түүнийгээ нэхэж улмаар арчилгаа тордлого, бордоо тохирохгүйгээс үхэхдээ танд гомдон уурлаж ямар л олигтой энерги үлдээх вэ дээ. Тэгэхээр тийм цэцгийг бүү ав гэж байгаа юм биш, худалдагчаас сайн асууж тухайн цэцгийн арчилгаа тордолтыг зөв хийх хэрэгтэй. Нэгэнт та түүнийг хайрлая, амьдруулъя гэж авч байгаа болохоор зөв мэдлэгтэй байх хэрэгтэй байх.
- Өөрийн эрхгүй дур татах цэцгийг сонгохдоо та түүнд татагдаж, түүнд дурласан байдаг. Цэцэгс бидний хооронд амьд харьцаа үүсч харилцан хайрлалцан нэгэндээ хүч, энергийг өгснөөр ажил төрөл минь бүтэмжтэй байх, аз жаргалтай байхад бас нөлөөлдөг байх. Цэцэгс хүний хайрын халамжийг маш нарийн мэдэрдэг гэж би үздэг. Тэд хүнийг баясгах гэж дэлбээлдэг. Муу ургалттай, арчилгаа дутсан цэцгийн эзэн бас хараалгах ч магадлалтай бололтой.
- Хүнд бас тохирдог тохирдоггүй цэцэг гэж байдаг гэсэн. Ордоор нь хүртэл ялгаад тийм цэцэг та ургуулбал ээлтэй гэх мэт зүйл бас уншиж байсан. Үнэн худлыг нь мэдэхгүй ч ач холбогдол өгөөгүй. Би таалагдсан цэцгээ л ургуулдаг. Гэхдээ үнэндээ өрөвдмөөр амьтай голтой төдий ургалттай цэцгийг харахаараа өөрийн эрхгүй өрөвддөг, ядахдаа эзэнд нь зөвлөгөө өгч тусалдаг. Ялангуяа зарим албан газрын цэцэгс тийм харагддаг. Миний зарим цэцэг бэлгэнд ирсэн, зарим нь энд тэндээс гологдож хаягдах үхэх шахсан хөөрхийсийг арчилж авдаг юм. Гэтэл одоо би хамаагүй янз бүрийн орчноос гарал үүсэл нь тодорхойгүй цэцэг авахгүй байхаар шийдлээ. Энэ бодол минь буруу ч юм болов уу? 
 
"Увдист цэцэгс бүжих ертөнц" бүлгийн гишүүн 
П. Надала 

(Тус сайтад тавигдсан материал нь  "Увдист цэцэгсийн ертөнц" ТББ-ын дэргэдэх клубын өмч бөгөөд хуулийн дагуу хамгаалагдсан тул хуулбарлан ашиглахыг хориглоно.)

11 comments:

  1. Эртний явдал санаанд орчихлоо. Цэцэг сонирхогч бүсгүй надад хандан туслахыг гуйлаа. Учрыг асуутал гэрт нь ирсэн нэгэн хатагтай хөөрхөн ургаж байсан цэцгийг нь хараад энэ чинь ёстой муу цэцэг, одоохон гаргаж хая гэж ухуулжээ. Хайрлан ургуулж, харж баясдаг цэцгээ гаргаж хаях хэцүү, сонссон үгээ санахаар үнэхээр гай дуудчих юм биш байгаа гэж эмээсэн бүсгүй яахаа мэдэхээ болин үймэрчээ...
    Ер нь фэншүйд өргөстэй, үзүүртэй цэцэг муу гэхчилэн бичсэн байдаг. Энэ дээрх жишээ ч гэсэн түүний нэг байж болох. Хэдий тийм авч батлагдаж нотлогдоогүй зүйлд сохроор итгэх хэрэггүй л болов уу. Миний бодлоор алив зүйлийг хэн ямраар бодож итгэхээс олонхи юмс шалтгаалдаг. Өөрөөр хэлбэл хүний тархин дахь бодол өөрийг нь жолоодох итгэл үнэмшил болдог гэсэнтэй дүйнэ. Дотоод ухамсартаа хөтлүүлэх гэж ойлгож болох юм. Өөрөөр хэлбэл нэг ижил зүйлийн талаар хоёр хүн өөр өөр бодолтой байна гэсэн үг. Хэн нэгэн ямар нэг зүйлийн зөвхөн эерэг талыг өөдрөгөөр харж байхад өөр нэгэн өө сэвтэй талыг илүү олж харах жишээний. Тэгэхээр тухайн зүйлийн тухай таагүй бодож буй хүнд тэр зүйл нь тааламжгүй мэдрэмж төрүүлэх нь ойлгомжтой.
    Энд яригдаж буй ийвс \хятад сарнай\ хибискусын тухай авч үзье л дээ. Хинду шашны оюун ухаан, гоо сайхны бэлгэдэл болсон Ганеш хэмээх бурхан байх. Энэхүү бурханд чухамдаа улаан цэцэгт ийвсээр тахил өргөдөг бөгөөд уг цэцгийн дэлбээнээс бурханлиг энерги (shakti) болоод бурханлиг ухамсар (chaitanya) ялгардаг хэмээн үздэг аж.
    Товчхондоо орчныг цэвэршүүлж, сөрөг энергийг зайлуулдаг гэж ойлгож болно.
    Та эерэг зүйл бодвол бүх зүйл тань гэрэл гэгээтэй, гэгээн тунгалаг байна. Эсрэгээр бодвол бүүдгэр саарал, бүгчим харанхуй болно. Энэ бол миний хэлэх үг.

    ReplyDelete
  2. Ц. Ганаа:

    би тэр нэвтрүүлгийг үзээгүй,харин хөрш хөгшин,бэртэйгээ үзсэн гээд,гэртээ бгаа 2 сарнайгаа үгүй хийхээр шийдээд суужийлээ,миний бодлоор бол,тэр цэцгийг тэд нар гомдоосон ч юмуу,тухайн айлд л хамаатай асуудал болсон бх,тэрнээс биш хятад сарнай болгон юугэж тэгдийн,би лав ургуулж бгаа 2 том сарнайгаа гаргахгүйдэг,харин ч тэгвэл гомдож хараах бх,би тэр 2ыг ятгасан боловч,гаргана гээд гүрийж байлээ.

    ReplyDelete
  3. П. Надалаа:
    миний хамгийн сүүлд бичсэнийг уншвал цэцгийг хаа хамаагүй газраас авдаг байснаа болье гэсэн мулгуу юм шиг бодол орж ирсэн хэрэг лд ээ. түүний оршиж, ургаж байсан орчин түүнд яаж нөлөөлнө тэр тийм энергитэй хүмүүжилтэй болдог ч юм билүү гэсэн гэнэн бодол төрсийн хэхэ. Энэ сэдэв цэцгийн үнэнч пэнүүдийн дургүй хүргэхээр сэдэв ч бас зарим талаар амьд байгалийн хамаарал оршин тогтнолын учир холбоосыг тунгаах болуужин. Миний бодлоор гэрээр дүүрэн цэцэгтэй цэцэгчдийн цэцэг маш сайхан энергитэй хүч хайр, энэрэл дүүрэн өсөж торниж эзнээ баясгадаг. Энэ бол таталцлын хууль.

    ReplyDelete
  4. उ. Намуран:
    Олон хүний хувьд бодож явдаг, асуух сан гэвч арга эвээ олохгүй яваа асуудлыг хөндөж тавьсан Надаладаа баярлалаа. Уг сэдэв хүмүүст хэрэгцээтэй мэдээллээ олох сурвалж болох нь дамжиггүй.

    ReplyDelete
  5. Т. Энхтүвшин:
    Хүмүүс үнээ мал авахдаа тухайн айлын мал сүргийн үржилт, аж ахуйч чанар, малд хайртай байдал энэ тэрийг нь харж авдаг, цэцэг худалдаж авахад тийм тал байж болох уу?

    ReplyDelete
  6. उ. Намуран:
    Тухайн цэцэг ургамлын ерөнхий ургалтаас харагдана даа. Эрүүл, зөв ургалттай цэцэг андашгүй.

    ReplyDelete
  7. Д. Итгэл:
    Эрт цагт нэгэн эх, хүү 2 амьдардаг байжээ. Нэг өдөр хүү хүрээ орж мөргөхөөр явах болж. Ээж нь хүүдээ надад хүрээнээс нэг бурхан авчирч өгөөрэй гэж захиж. Хүү ч за гээд явжээ. Хүү мөргөлөө үйлдээд буцаж яваад гэрийнхээ ойролцоо ирэхдээ ээжийнхээ захиасыг санажээ. Тэгээд сандрахдаа хадганд газраас нэг чулуу авч боогоод гэртээ орж. ээж нь ч миний захисан зүйлийг авчирсан уу гэж . Хүү ч хадганд боолттой чулуугаа өгөөд хадгийг нь салгаж болохгүй бас харж болдоггүй юм гэсэн шүү гээд өгч. Ээж нь ч баярлаж өдөр бүр үнэн сэтгэлээсээ мөргөдөг байж. Ээжийгээ өөд болсны дараа хүү нөгөө хадганд ороосон чулуугаа энэ ч одоо хэрэггүй дээ гээд хаяхаар гаргаж иртэл үнэхээр нэг гэрэл цацруулсан бурхан болсон байжээ.....

    хэхэхэ надад сая энэ домог санаанд орлоо...

    ReplyDelete
  8. T. Bayarjargal:
    Би бас тэр бичлэгийг үзээд айсан шүү. Надад 3м урт хятад сарнай байдгийн цэцгэлхээрээ ямар гоё гээч. Харин одоо ээжийнхээ ажил дээр аваачиж тавьдаг юм билүү гэж бодож байгаа

    ReplyDelete
  9. Ц. Болор:
    Хэний тарьж ургуулж байсан хаанаас ирсэн нь их хамаатай юм шиг санагдсан. Би цэцэг тариад удаагүй байгаа болохоор хүнээс их цэцэг авдаг. Гэтэл зарим хүнээс авсан цэцэг ерөөсөө ургахгүй тэр чигтээ л байгаад байдаг. Харин заримаас нь ирсэн цэцэг их сайн ургадаг. Ямар учиртайг нь яг үнэн зөвөөр нь хэлж чадахгүй ч миний бодлоор бол хуучин эзнээсээ шалтгаалдаг юм шигээ. Жишээ нь Ганаа эгч, Ундрах 2 оос ирсэн цэцгэнүүд их сайн ургадаг. Би одоо бүр дийлэхээ болиод байгаа. Уг нь бүгдийг нь л адилхан арчилдаг юм.

    ReplyDelete
  10. Их сайхан ургаж буй цэцгүүдийн арчилгаа нь таарч, харин ургалт удааширсан цэцгүүдийнх арчилгаа нөхцөлөө голж байгаа хэрэг. Тэгэхээр цэцгүүд өөр өөр орчин нөхцөл болон арчилгаа шаарддаг гэдгээр тайлбарлагдах болов уу.

    ReplyDelete
  11. Хятад сарнай маань бөөстөөд, жижигхээн ялаа байгаад, "Соёлж" ороод хор авангаа хэлтэл дэлгүүрийн эгч гэдиймдаа.
    Тэрнээс болоод энд та хэдийн юмыг уншаад сууж байна өө гэж... :p

    ReplyDelete