2011/09/16

Жимс, жимсгэнийн дармал (компот) хийх ерөнхий арга

(Тус сайтад тавигдсан материал нь  "Увдист цэцэгсийн ертөнц" ТББ-ын дэргэдэх клубын өмч бөгөөд хуулийн дагуу хамгаалагдсан тул хуулбарлан ашиглахыг хориглоно.)
Гэрийн нөхцөлд жимс, жимсгэнийн дармал бэлтгэхдээ байгалиас түүсэн юм уу таримал талбайгаас хурааж авсан жимс, жимсгэнийг савлахаас өмнө гүйцэтгэх ёстой. Боловсруулалтыг хийсний дараа халуун ус юм уу ууранд чанаж бэлтгэсэн 0.5,1.0, 2.0, 3.0 литрийн багтаамжтай шилэн саванд хийж дээрээс нь буцалсан ус нэмэн 10-15 минут байлгана. Дараа нь энэ усаа юүлэн, дахин буцалсан ус хийж мөн 10-12 минут байлгана. Юүлсэн усаар жимсний шүүслэг бэлтгэх нь нэн тохиромжтой бөгөөд 1 литр усанд 250 эсхүл 300 гр элсэн чихэр хийж буцалган халуунаар нь жимстэй саванд хийнэ,
Дармал бэлтгэхэд тошлой, давжаа алим, улаагана, үхрийн нүд, чацаргана, нэрс, бөөрөлзөгөнө, анис, цангис болон манай оронд ургадаг бусад жимс, жимсгэнийг ашиглах бүрэн боломжтой.
Жимс, жимсгэнийн дармалын 45-60 хувийг өтгөн жимс, 55-40 хувийг жимсний чихэрлэг шүүс эзлэх ёстой.

Давжаа алимны дармал
Шилэлт хийж цоморлигийн навчнаас салгах ба харин жимсний хөлийг үлдээж болно. Усаар сайтар угаасны дараа шилэн саванд хийж дээр нь буцалсан ус хийж савныхаа тагийг тавьж 10-15 минут орхино. Хугацаа болмогц эхний усыг юүлж түүгээр чихэрлэг шүүс бэлтгэнэ. Жимстэй шилэнд буцалсан хоёрдогч усыг шинээр хийж мөн 10-12 минут орчим байлгана. Эцэст нь энэ усаа юүлж, оронд нь бэлтгэсэн халуун шүүслэгийг хийж таглах багажаар битүү таглана. Хөргөхдөө өрөөний температурт тагаар нь доош харуулан тавина.
1 литр усанд 300 гр элсэн чихэр хийж шүүслэг бэлтгэнэ.

"Увдист цэцэгсийн ертөнц" клубын гишүүн
Т. Атарсайхан

1 comment: