2011/09/27

Тархины хавдрын эсрэг


Convolvulus arvensis\латин\
Хөдөөний сэдэргэнэ\монгол\
Вьюнок полевой\орос\
Тхан-жон хава\түвд\

Жон Хопкинсын их сургуулийн судлаачид мэдрэлийн медуллобласт эсийн гаралтай хавдрын эсрэг тэмцэх шинэ арга байж болох талаар туршилтын дүнгээ танилцуулсан байна.
Энэ хавдар нь бага тархинд үүсдэг бөгөөд тархины бусад эрүүл хэсгүүдэд үсэрхийлэл өгдөг аж. Медуллобластын гаралтай хавдар нь хүүхэд, залуучуудын дунд тохиолдох тархи мэдрэлийн гаралтай хавдрын 20-иос багагүй хувийг эзэлдэг. Лабораторийн нөхцөлд ургуулсан
энэ хавдрын эс нь \Convolvulus arvensis\ хөдөөний сэдэргэний цэцгэнд байх циклопамины нөлөөгөөр бүрэн устсан болохыг эрдэмтэд олж мэдсэн байна. 
Уг циклопаминыг медуллобласт хавдартай хулгананд тарихад хавдрын голомтын хэмжээ мэдэгдэхүйц багассан тухай "Эрх чөлөө" радио мэдээлжээ.

"Увдист цэцэгс бүжих ертөнц" бүлгийн гишүүн
Н. Мэндсайхан

(Тус сайтад тавигдсан материал нь  "Увдист цэцэгсийн ертөнц" ТББ-ын дэргэдэх клубын өмч бөгөөд хуулийн дагуу хамгаалагдсан тул хуулбарлан ашиглахыг хориглоно.)

1 comment: