Чэсэнцэрийн овогт багтах чимэглэлийн бутлаг ургамал. Энэ ургамлыг өөрөөр угжин соланум, үнээний дэлэн ч гэж нэрлэдэг. Гадаа ил талбайд 1 наст, тасалгаанд олон наст байдлаар ургуулж болдог.
Суулгаснаас хойш 3-4 сарын дараа цайвар ягаан өнгөтэй цэцэг гарна.
Цэцэг хагдарсны дараа хурц шар өнгийн өвөрмөц хэлбэртэй жимс бий болдог.
Жимс нь хортой! Навчны хөвөө ирмэг нь тэгш бус шүдтэй, салбарлаг, тод
ногоон өнгөтэй. Иш бүдүүн, өргөстэй.
Арчилгаа болон байршил
Гадаа цэцэрлэгт тарихаар бол нарлаг газар үржил шим сайтай хөнгөн
хөрсөнд суулгана. 7 хоногт 1 удаа эрдэс ба органик бордоогоор ээлжлэн
бордоно. Тасалгаанд тарих нөхцөл нь тасалгааны чинжүү тарихтай адил.
Чэсэнцэрийн овгийнхний нэг онцлог нь өсөлт нь шөнийн цагаар явагддаг.
Тиймээс ч англиар Nightshide гэж нэрлэдэг.
Хурц тод өнгөтэй өвөрмөц хэлбэртэй жимстэй болохоор цэцэрлэгжүүлэлт,
цэцгийн баглаанд өргөн ашигладаг. Гадаа цэцэрлэгт 1м орчим өндөр
ургадаг.
Тарилт
Хэрэв ил задгай талбайд тарих бол үрийг 11- 2-р сард хөвсгөр хөнгөн хөрсөнд 0.5 см гүнд суулгана. Үрийг бүлээн усанд урьдчилж дэвтээх хэрэгтэй. Хөрсөө шил ба гялгар уутаар бүтээж 24-26*С дулаан, гэрэлтэй орчинд байлгана. Үр 3-6 долоо хоногийн дараа соёолно. 7-10 сард жимсэлнэ. Тасалгаанд тарих бол үрийг хэдийд ч суулгаж болно. Үрсэлгээг 2-4 хос жинхэнэ навчтай болсон үед шилжүүлэн суулгалт хийнэ. Өвөл амралт үед 10-15*С дулаан орчинд байлгана.

"Увдист цэцэгсийн ертөнц" клубын гишүүн
Б. Одончимэг
No comments:
Post a Comment