2012/06/27

Цэцгэн хивс

Бельги улсын Брюссель хотноо хоёр жил тутамд нэг удаа хайтан цэцгээр хивс урлан хол ойрын хүмүүсийн нүдийг хужирладаг уламжлалтай аж.
Уг үйл ажиллагааг жилийн өмнөөс төлөвлөнө. Харин яг хийхдээ 120 орчим хүмүүс нэг сая орчим хайтан цэцгийг 4 цагийн турш өрдөг гэнэ. \1м.кв 300 байхаар\
Энэхүү гайхалтай хивсийг бүтэн долоо хоногийн турш дэлгэн үзүүлэх бөгөөд тасалбар нь 3 орчим евро бололтой. 
 Шинээр хийх бүрдээ дахин давтагдашгүй хээ угалз гаргасан байна.
Энэ жилийнх нь 8 дугаар сарын 15 нд болох бөгөөд 2000 м.кв талбайд хайтан болон мандарваа цэцэгсээр үлгэрийн мэт үзүүлэн хийх нь ээ.

No comments:

Post a Comment