Амтлагч ба үнэрт ургамлууд
Allspice-Гвоздичное дерево Yenibahar
Энэ нь бүрэн боловсроогүй хатаасан жимс бөгөөд цинамон, хадаасан цэцэг, самарны холимог амттай. Үүнийг тахиа, гахайн мах, сосиск, бөөрөнхий мах, зарим төрлийн кекс, жигнэсэн жимсэнд хийхэд тохиромжтой. Хоол идэх дуршлыг нэмэгдүүлдэг сайхан амт, үнэртэй амтлагч юм.
Basil (Fesleğen)
Базил нь Итали хоолонд хамгийн өргөн хэрэглэгддэг амтлагч ургамал юм. Энэ нь улаан лоольтой амтаар маш сайн зохицдаг тул хоол болон салатанд хийх ба ногоон салатны навч, бусад ногооны хамтаар салат, шөл, өндөг, загас, бяслаг, хонины мах, пицца, паста зэрэгт өргөн хэрэглэнэ.
Bay leaves (Defne)
Лаврын навч бидны сайн мэдэх амтлагч билээ. Махан хоолонд, даршилсан ногоонд өвөрмөц амт өгдөг мөн хамгийн сайн зохицдог амтлагч юм.
Black Pepper (Karabiber)
Хар перецийг бүрэн боловсроогүй халуун орны ургамлын үрийг наранд хатаан гарган авдаг бөгөөд халуун чанарын хурц, холимог амт, үнэртэй. Энэхүү амтлагчийг хэрэглэхдээ үрийг няцалж шууд хэрэглэх нь бэлэн нунтагаасаа илүү үнэр амттай байдаг.
Curry powder
Нунтаг карри энэтхэг хоолонд хамгийн өргөнөөр хэрэглэгдэг бөгөөд тогооч бүр өөрийн гэсэн жортой байна. Түүнээс хамгийн түгээмэл орц нь тмин, перец, куркума, кориандрын үр, хадаасан цэцэг, имбирь зэрэг амтлагчдийн холимог юм. Үүнийг үхэр, тахианы мах зэрэг махан хоолонд өргөн хэрэглэнэ.
Cumin (Kimyon) Тмин
Тминыг нунтаг хэлбэрээр Турк хоолонд хамгийн өргөн дэлгэр хэрэглэнэ. Харин үрнээс нь эфирийн тос гарган авдаг. Түүнчлэн залуу соёолжийг нь шинэ ногооны салат амтлахад болон төрөл бүрийн шөл, нухаш зэрэгт хэрэглэдэг. Үр нь халуун болоч аятайхан амттай тул хар талх, гурилан бүтээгдэхүүнд хэрэглэхэд өвөрмөц амттай болохын дээр төрөл бүрийн ногоо даршлах, квасны өвөрмөц амт бүрдүүлэх, өвөрмөц орцтой шөл, соус хийхэд ашиглана.
Тмин бас олон орны уламжлалт эмчилгээний жоронд заавал бичигддэг үнэрт ургамал юм. Түүнийг хоол хүнсэнд өвөрмөц амт үнэр үүсгэхээр хэрэглэхээс гадна хоол боловсруулах явцыг сайжруулах, түүнчлэн цайны орцонд нэмэн цөс цэвэрлэх, эхийн сүүний гаралтыг нэмэгдүүлэх, гөлгөр булчингийн агшилтыг нэмэгдүүлэх, тэр бүү хэл толгойн өвчин намдаах хүртэл үйлдэлтэй хэмээн өргөн дэлгэр хэрэглэдэг байна.
Dill (Dereotu): Гоньд
Гоньд бол хоол хүнсэнд хамгийн өргөн хэрэглэдэг. Түүний ногоон навчийг шинэ ногооны салатанд нэмж хэрэглэхэд хоол боловсруулах замын элдэв асуудлыг хялбар шийддэг төдийгүй сайхан үнэр амттай болгодог. Шинэхэн навчыг хоол чимэглэх болон амтлах зорилгоор гал тогоондоо тарьж хэрэглэхэд хамгийн тохиромжтой. Гоньд фитонцидийн төрлийн бодис ихээр агуулах тул сайхан амт үнэр өгөхөөс гадна бүтээгдэхүүн амархан хөгцрөхөөс хамгаалдаг байна. Гоньдийг цэцэглэлтийн болон үрлэлтийн шатанд нь түүж даршалсан ногоонд ашиглана. Харин хатаасан үрийг нунтаглан бүх төрлийн хоолонд амтлагчаар хэрэглэдэг.
Funnel - black cumin
Хар тмин-ыг салатанд амтлагчаар хэрэглэхээс гадна талх, жигнэмэг жигнэх явцдаа нэмж хэрэглэдэг. Bunium persicum, Nigella sativa, гэсэн 2 төрлийн ургамлын холимогоор бэлтгэдэг. Түүний тос антиоксидант (исэлдэлтийн эсрэг) , антибактериал (бактерийн эсрэг) , антимикотик (хөгц мөөгөнцрийн эсрэг) үйлчлэл өндөртэй эфирийн тосны агууламж их тул хоол боловсруулах замын үйл ажиллагаанд сайн нөлөөтэй тул тосыг дангаар ялган эмийн зориулалтаар өргөн хэрэглэдэг.
Ginger (Zencefil): имбирь
Цагаан гаа бол хамгийн өргөн дэлгэр хэрэглээ бүхий халуун амттай амтлагч бөгөөд Хойд хятадаас гаралтай ургамлын үндэс юм. Түүний химийн найрлагад эфирийн тос, цингиберен (70%), камфен, цинеол, борнеол, цитраль, линалоол зэрэг биологийн идэвхит нэгдэл, С, В1, В2 витамин, үр орлогдох амин хүчлүүд голлон агуулагдана.
Хүнсэнд булцуулаг үндсийг шинээр болон хатаан нунтаглаж хэрэглэдэг. Азийн орнуудад махан хоолонд хэрэглэхээс гадна каррины орцонд ордог, мөн зарим төрлийн цайны бүрэлдэхүүн хэсэг болно. Орос болон европын улсууд гурилан бүтээгдэхүүнд их хэрэглэдэг. Мөн квасс исгэхэд, чихэрлэг хоол хүнсэнд хулуун чанар нэмэх зорилгоор жигнэмэг, кекс, жимсны чанамал, компот, пиво зэрэгт нэмэж хэрэглэнэ. Цагаан гааг гурилын зуурмагт хөөлгөлтын явцад, мах нөөшлөхөд бэлэн болохоос 20 минутын өмнө, компот, кисель, пудинге муус бэлтгэхэд бэлэн болохоос 2-5 минутын өмнө, соусанд дулааны боловсруулалт дууссаны дараа гэх мэтээр боровсруулалтын тодорхой үе шатанд нэмж хэрэглэвэл үнэр, амт төгс болно. Хэрэглэх хэмжээг 1кг мах, гурилын зуурмагт 1г байхаар тооцно. Цагаан гааг ходоодны шарханд, хоол боловсролтыг сайжруулах, хоол идэх дуршил нэмэгдүүлэх, өөх тосны болон цөсны үйл ажиллагаа алдагдсан үед өргөн хэрэглэдэг. Мөн вирусын гаралтай өвчний эхэн үед хэрэглэвэл үр дүнтэй тул цагаан гаатай шөл, цай зэргийг ханиад томууны эхэн үед хэрэглэхэд тохиромжтой байдаг.
Mint (Nane)
Гааг гол төлөв амтлаг хоол хүнсэнд хэрэглдэг бөгөөд хүнсний амтлагчаар хэрэглэдэг нэлээн олон зүйл байдаг байна. Үүнээс МЯТА КУРЧАВАЯ (Mentha crispa) Олон наст өвслөг ургамал, бусад зүйлсийг бодвол таримал сорттой, гааны амт илүү, тархац өргөн. Энэ зүйлийн гааны сэнгэсэн үнэртэй ч хүйт даасан амт багатай. лина-лоол (56—65%), карвон (12—13%), лимонен (.6%), цинеоль, цитралъ, пулегон гэх мэт эфирийн тос агуулдаг тул уламжлал анагаах ухаанд олон төрлийн өвчин ангаахад ашигладаг. Ялангуяа яр шарх идгээх ариутгах үйлдэлтэйн дээр сэргээх, тайвшруулах үйлдэлтэй тул эмчилгээний ваннд ашиглана. Хүнсний чиглэлээр чихэрлэг бүтээгдэхүүнд өргөнөөр хэрэглэхээс гадна цайны бүрдэл хэсэгт ордог. Мөн шинэхэн навч найлзуурыг шинэ ногооны салат, бэлэн болсон хоол хүнсний чимэглэлийн зорилгоор ашглаж болно. Энэ зүйлийн гааг тарьмалжсан тул гал тогоондоо тариад цайндаа хийж уугаад байвал болмоор юмаа.
Muskat (small coconut): мускатник душистый (лат. Myristica fragrans) хэмээх модны самар
мускат элемицин — 0,35 %, миристицин — 1,05 %, сафрол — 0,195 %, метилэвгенол — 0,09 %, метилизоэвгенол — 0,055 % зэрэг эфирийн тос агуулдаг. Энэхүү эфирийн тосыг нэрж гарган авч хүсний болон гоо сайхны чиглэлээр өргөн ашигладаг. халуун дулаан орны модны самар юм. Үнэр амт өвөрмөц энэхүү самарыг нунтаглан хэрэглэнэ. Психоактивный буюу тархины үйл ажиллагааг идэвхижүүлэх үйлдэлтэй.
Oregano, Origanum vulgare
Италиас гаралтай амтлагч ногоо бөгөөд Итали, Мексик Испани гаралтай хоол хүнснэд өргөн хэрэглэдэг. Түүнийг ихэвчлэн хатааж хэрэглэх бөгөөд гэрийн нөхцөлд тарьж ургуулахад маш тохиромжтой сайн ургадаг. Тиймээс шинэхэн навчийг хоолондоо хийхээс гадна чимэглэлийн зориулалтаар ашиглаж байгаад өвөлдөө хатааж хэрэглээд байж болох юм. Ореганогийн навч цэцэглэхээсээ өмнө маш сайхан амттай байдаг. Ургалтын явцад нийт өндөр нь 30” болох ба 8-12” хэтрүүлэхгүй ургалтыг зохицуулан хэрэглэх нь тохиромжтой. Шинэ навчийг хоолыг тавагласны дараа нэмж хэрэглэх ба хатаасан орегано шинээсээ илүү амттай байдаг.
"Увдист цэцэгсийн ертөнц" клубын гишүүн
Ч. Эрдэнэзаяа
Ч. Эрдэнэзаяа
Z. Arimgl3 2011-04-06 19:59 бичсэн.
ReplyDeleteMuskat (small coconut): мускатник душистый (лат. Myristica fragrans) хэмээх модны самар
Монголоор задь гэдэг. Ядаргаанд маш сайн. Их ядарсан үед өтгөн сүүтэй сайнд зороод халуунаар нь уугаад хөлрөхөд ядаргаа сайхан гарна даа.
Б. Энхбаяр 2011-04-08 20:00 бичсэн.
ReplyDeleteХалгай болон халиарыг дээр дурьдсан цаг хугацаанд нь түүгээд нар тусахгүй газар, салхинд хатаагаад нунтаглаж даавуун буюу агаар солилцох боломжтой саванд чиг авах боломжгүй нөцөлд хадаглаж хэрэглэн. Даршлах бол шинэ дээр нь ишний хальс, шарлаж муудсан хэсэг, бусад өвс ургамалын холилдсон байсал түүнийг нь ялгаж хаяад модон буюу шилэн саванд зохих хэмжээний давс хийгээд (үелүүлж, эсвэл хольж хутгаад) сэрүүн газар тагтай хадгалдаг. Даршаа хэрэглэхдээ цэтэр, хүйтэн халбага сэрээгээр авна гэж байгаа.
G. IGEE гоньдыг орсоор укроп латинаар дилл гэдэг ногоо хамгийн амттай, ароматтайншдээ
ReplyDeleteЖ. Дөшбат 2011-04-12 23:15 бичсэн.
ReplyDeleteМАШ САЙХАН СЭДЭВ НЭЭЖЭЭ. ХҮНСНИЙ НОГООНЫ ТАЛААР БАГА САГА МЭДНЭ ШҮҮ. ДУН ТАРИАД ДАРЖ ИДВЭЛ МАШ ГОЁ ДАРШЛАХЫГ ЗААЖ ӨГЧ БОЛНО . МАШ АРВИН УРГАЦ АВДАГ. ЗӨВ ДАРВАЛ ӨРГӨСТ ХЭМХ ШИГ АМТТАЙ. ОДООНЫ ЗАРААД БАЙГАА ХЯТАДЫН ДАРШИЛСАН МАШ МУУХАЙ
М. Намара Тэр гал тогооны амтлагчууд бол өвөл зунгуй ургана, дээрээс нь хайчлаад л хоолондоо хийгээд байдын. Удаад хатуураад шарласан хэсгийг нь сугалж хаяна. Эсвэл бүр шороог нь сольж шинээр суулгаж ч болно.
ReplyDelete