2013/03/31

Цэцгийн гоёмсог сав авах бол

Номун хотхонд байрлах солонгос гэр ахуйн барааны "Сейлмарт" дэлгүүрээр ороорой.
Лавлах утас: 70107087

2013/02/25

"Өгүүллэгийн уралдаанд"

Хандаа 

Хүйтэн бороо уйлагнасан жихүүн өглөө.
Халуун хөнжилдөө хоргодон хоргодон арай гэж босоод ажлын цаг дөхсөн тул өглөөний ундаа уусан болоод ажил руугаа яаран гүйлээ. Шүхрээ барин гудманд тогтсон усыг тойрохыг нь тойроод туучихыг нь туучсаар ажил руугаа гүйж явахдаа “ишш намайг таньдаг хүн харвал инээд нь хүрч байгаа даа, за дүүрсэн хэрэг улаан цайм тулахгүй л бол болоо шд” гэж өөрийнгөө тайвшруулсаар нэг мэдэхэд ажлынхаа үүдэнд ирсэн байлаа. Хашааны хаалгаар орж явахад нэгэн машин учиргүй чанга сигналдаж, шавхай үсчүүлэн өнгөрөхөд цочсондоо усан дунд гишгэчихлээ. Дургүй хүрч хэн бээ гээд хартал ажлын маань саяхан гэрлэсэн бүсгүй сайн уу Тамираа эгчээ, та сайхан амрав уу гэсээр инээд алдан бууж байна. Муу тэнэг хүүхэн ядаж нөхөртөө сигналдах хэрэггүй ээ гэж хэлж чадахгүй байжийж гэж дотроо бодсон ч сайн сайн чи сайхан амрав уу гэж бувтнаад өрөө рүүгээ явлаа.

2013/02/20

Өгүүллэгийн уралдаанд " Халгай"

 Э.Үржинханд

Халгай


Яагаад бид чухам ингэж аж төрөх болсоноо ердөө ч ойлгодоггүй юм. Хэн ч тайлбарлаж өгөхгүй байсаар өдийг хүрлээ дээ хөөрхий. Нүдээнээсэн цагаас эхлээд энэ л байшингийн буланд төвхөнөсөн би бусад ах дүү, хамаатан садан маань ч гэсэн булан тохой, хаа нэг газрын ёроол мухар, замын хашлага, эсвэл хад, жалга  дагаж амьдардаг гэж сонссон юм байна.         

Өгүүллэгийн уралдаанд "Хүслэн"

Х.Болор-Эрдэнэ

 Хүслэн
  Өнөөдөр... Зургийг ханандаа хадчихаад сэтгэл дүүрэн хэсэг харж суулаа. Гил хар хөрсөн дээр дөнгөж л цухуйж байгаа тэр жижигхэн ногоон соёоноос ямар нэгэн нууцлаг гэрэл сацрах шиг санагдана. Зурагчны гярхай нүд энэ зургийг дарж байхдаа яг л над шиг нандин хэрнээ, бас сэтгэл хангалуун мэдрэмжээр амьсгалж байсан байх даа гэсэн бодол төрнө. Чухам ямар ургамал болохыг нь хэлэхэд арай л эрт байхад нь энэ бяцхан ногоон ишний зургийг даржээ. Жааз дүүргэсэн гил хар хөрс эзгүй хүйтэн гэрт нь бяцхан хүүхэд мэндэлсэнд баясан суугаа хосууд шиг нэг л жаргалтай сийрэг зөөлхөн харагдана. Гэрийн маань баруун талд ханхайж байсан хоосон ногоон хана тэр чигээрээ дуу аялан байх мэт. Энэ ногоон ханын цааснаас болоод л би энэ зургийг нэгэн танил зурагчнаасаа авчихсан юм. Одоо энд дутуу зүйл алга. Хоосон ханхар санагддаг байсан тэр ханандаа би дөнгөж сая дуртай болчихлоо. Хуруугаараа тэрхүү бяцхан ногоон соёог тэмтэрч үзмээр санагдахад би зураг луу долоовор хуруугаа сэмхэн дөхүүлэв...

Б. Одончимэг

Цэцэг сонирхогчдын ертөнцөөр аялцгаая. 
вдист цэцэгсийн ертөнц" клубын гишүүн Б. Одончимэг