Хүчил ялгаруулдаг хоол хүнс \мах, цагаан будаа, цагаан талх, сахар,
чихэр, тостой хоол, шарж хайрсан хоол мэт\ хэрэглэх болон хэт идэх нь
биемахбодыг хүчиллэг шинжтэй болгож, олон төрлийн өвчний эх үүсвэр
болдог. Хоолонд хольсон элдэв будагч бодис, амт үнэр, удаан хугацаагаар
хадгалахад хэрэглэдэг химийн бодисууд, хот суурин газрын агаарын
бохирдол, согтууруулах ундаа, тамхи, эм тан, ялангуяа хүний дотоод
шүүрэлд эмзэг нөлөөтэй сэдхэл хөдлөл мэт нь махбодод хуримтлагдах хорыг
өсгөснөөр олон өвчний шалтгаан болдог аж. Иймээс биемахбодыг цэвэрлэх
хамгийн шилдэг арга бол мацаг барих билээ. Мацаг барих үед биед
хуралдсан хор гадагшлан гарч, бие бүхэлдээ цэвэршдэг гэж үздэг.
Мацаг барихад онцгой тохиромжтой өдрүүд нь тэргэл сар буюу шинийн сар
гарахын өмнөх гурав хоног. Тэргэл саран буюу шинэ сар гарснаас 11
хоногийн дараа мацаг барих боломжгүй бол нэг хоногоор хойшлуулах, эсвэл
урагшлуулж болно.
Энэ мөчлөгийн үед сарны таталцлын хүч далай тэнгисийн татлага, түрлэгт нөлөөлдгийн адилаар бидний бие махбодод нөлөөлнө. Учир нь хүний биеийн 70 хувь нь уснаас бүтдэг. Иймээс биеийн шингэн дээшээ өгсөж, тархинд шингэн илүүдсэнээс үйл ажиллагааг нь хямрааж, цээж толгой давчдах хандлага ажиглагдана. Хүний хэвийн байдал амархан алдагдаж, хялбархан уурлаж уцаарлах, санаа сэдхэл тогтворгүй болно.
Энэ тухай дэлгэрүүлэн мэдье гэвэл: Авадүтика Анандамитра Ачарийн Бодлын хоол\Цагаан хоолны ухаан номыг уншина уу.Энэ мөчлөгийн үед сарны таталцлын хүч далай тэнгисийн татлага, түрлэгт нөлөөлдгийн адилаар бидний бие махбодод нөлөөлнө. Учир нь хүний биеийн 70 хувь нь уснаас бүтдэг. Иймээс биеийн шингэн дээшээ өгсөж, тархинд шингэн илүүдсэнээс үйл ажиллагааг нь хямрааж, цээж толгой давчдах хандлага ажиглагдана. Хүний хэвийн байдал амархан алдагдаж, хялбархан уурлаж уцаарлах, санаа сэдхэл тогтворгүй болно.
No comments:
Post a Comment