2011/08/18

Йогийн дасгал хийхийн ач тус

Йогийн дасгал буюу асанагийн бусад дасгалуудаас ялгарах давуу тал:
1. Йогийн дасгал хийснээр мэдрэлийн эд эс, булчингууд, үе мөч амарч сэргэх бөгөөд уян хатан байдал сайжирч, бүх биеэр тархах энергийн урсгал нэмэгдэнэ.
2. Йогийн дасгалыг хийхэд биеийн хүч маш бага шаардах бөгөөд туйлдуулж ядраахгүй.
3. Йогийн дасгал хийж байгаа хүн энергиэ оюун тархиндаа төвлөрүүлж, хүсэл шунал болон бусад муу санааг хянаж сурдаг.
4. Йогийн амьсгалын дасгалууд нь цусыг цэвэрлэж, оюун ухааныг тайвшруулан сэргээж, төвлөрөх болон ойлгох чадварыг нэмэгдүүлнэ.
5. Йогийн дасгалуудын хамгийн чухал ач тус гэвэл хүний биеийн булчирхайд үзүүлэх нөлөөлөл болно. Бамбай булчирхай, өнчин тархи зэрэг нь олон төрлийн даавар ялгаруулснаар бидний бие махбод, оюун ухаан, сэдхэл санаанд нөлөөлж байдаг. Асана дасгалын зохистой хувилбарууд нь идэвхгүй сул болон хэт идэвхтэй булчирхайнуудын үйл ажиллагааг зохицуулж, махбодыг эрүүлжүүлдэг байна.
Йогийн дасгал хийснээр
- Хөгшрөлтөөс сэргийлнэ, урт насална.
- Ядаргаа тайлагдаж, гүн амарна.
- Амьсгалаар эрч хүч авч сурна.
- Булчирхайн даавар тогтворжино.
- Сэдхэл санаа тайвширна.
- Нурууны яс, үе уян налархай болно.

उर्मिला

2 comments:

  1. Би йогт явмаар байх юм. Монголд байдаг юм болов уу

    ReplyDelete
  2. Сайн уу. Шри Шригийн иогт би явдаг. Иог үнэхээр гоё шүү. Монголд байдаг шдээ. 3-4-р хороололд байдаг.

    ReplyDelete