2011/09/08

Чихэн дээр ургадаг цэцэг

Fob someone off with sth” гэж юугжгааг мэдхүү. Ихэд мэргэн Цэвэл багшийн толь бичигт “хуурах, мэхлэх, хулхидах” гэсэн утгаар тусгагдсан байдгийг бидэн улсууд “чихэн дээр цэцэг ургуулах” хэмээн орчуулж ярьдаг. Нэг үгээр хэлүүл нэгэн зүйлийн этгээд мань мэтийн тархийг угааж цэвэрлэж сэнхрүүлэлт хэрэглэх явдал. Уран панаал, утопи яриа, мэргэн цэцэн үгс бол чихэн дээр цэцэг ургуулах гол арга замууд мөөн. Тодруулах үүднээс маш энгийн дөрвөн жишээ ярьж өгье...
Улс төрчид: Сонгууль дөхөхөөр хүн итгэхийн аргагүй бөөн популист амлалт яриад солиороод явдаг хэнээтнүүд байна. Сая, сая таван зууг өгнө, бүх төрлийн мөнгөн тэтгэмж үзүүлнэ, амьдралыг чинь диваажин болгоно, хатан хаан шиг амьдруулна... Амлалтууд урсаал байна. Ёстой л нээрээ урсаад л урсаад л урсаад байнаа гэдэг дуу шиг. Сонгогчдынхоо баруун талын чихэн дээр вансэмбэрүү цэцэг ургуулж, зүүн талын чихэн дээр зүмбэр ягаан цэцэг ургуулахдаа тунчиг мэргэшсэн хүмүүс бол яахын аргагүй манай улс төрчид. Бүр ургуулах ургуулахдаа хүссэн өнгийн цэцгээ ургуулахыг нь яана. Аргагүй л хаа сайгүй цэцэг тарьж сурсан цэцэгчингүүд! Сонгогчиддоо л гэж хэлэхэд нийгмийн халамжийн мөнгө бус сайн засаглалыг сонгоорой...
Эрчүүд: Охин эргүүлэх технологийн нэг шалгарсан арга нь чихэн дээр цэцэг ургуулалт юм. Өнөөх охинтойгоо ганц хоёр уулзчаал унтий хэвтий, ууя идий гээл уран сайхан үгээр панаалдах тохиолдол түгээмэл. Эсвэл “би чамтай сууна” энэ тэр гэж чихэн дээр чинь цэцэг навч ургуулж байгаад амьдралаар нь тоглох үзэгдэл бас л цөөнгүй. Ажилд зуучилна гээд яаагий болгоцон, эрдэм номтой болгоно гээд эргүү тэнэг болгоцон, сайхан амьдруулна гээд гэрийн манаач хүүхэд асрагч болгоцон. Энэ бол чихэн дээр цэцэг ургуулалтын сонгодог жишээ. “Хайртай дуртай хагацкуу салкуу ханьсая жаргая” гэсэн эрчүүдэд “түй май” гээрэй... Охидууддаа л гэж хэлэхэд ээмэгтэй сонор чихэн дээрээ цэцэг л бүү ургуулаарай...
Бизнесийхэн: Зах зээлийн нийгэм хойно өрсөлдөөн, борлуулалт, маркетинг байлгүй л яахав. Гэхдээ хэтэрхий цэцэг ургуулсан реклам сурталчилгаа дэндүү их юмаа. Өөрийн чанаргүй, борлуулалтгүй, гүйлгээгүй бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлахыг дээдээр сурталчлахаар хэрэглэгчдийн чихэн дээр үй түмэн цэцэг ургаал хошуурцгаахын. Яг л сүлжээний бизнесийг бүгд муулдаг хирнээ бүгд сүлжээний бизнест орцон байдаг шиг. Хэрэглэгчиддээ л гэж хэлэхэд өдөр шөнө, өглөө орой, гадаа гэртгүй рекламдаж байгаа зүйлсийг нь тэр тусам нь бүү худалдаж аваарай...
Дарга нар: Цалинг чинь нэмнэ, урамшуулал өгнө, ажлын байрны хангамж нөхцөлийг чинь сайжруулна, тэдэн жил ажиллавал тийм юм өгнө, тэгээд бас тийм сургалтанд тийм улс руу явуулна, түүгээр ч зогсохгүй ийм юм авч өгнө, тийм юм авч өгнө. Чи зөвхөн удаан хугацаагаар сайн ажилла. Бас сайхан цэцэг ургуулалт байгаам шүү. Ицсийцист байгууллага өөрийгөө л бодохоос биш хувь ажилтанг боддоггүй юм даа. Чихэн дээр цэцэгтэй ажилчиддаа л гэж хэлэхэд “амьдралаа бодоо....”
Хулхин дээр "мод" тарьдаг, чихэн дээр “цэцэг” ургуулдаг таануус зүгээр яамай л байна...

Блогчин Зоригт 8-ын зөвшөөрлөөр нийтлэв.

3 comments:

  1. сайхан сайт байнаөө

    ReplyDelete
  2. Чихэн дээр цэцэг ургуулдаг гаруудын бөгсөнд нь кактус тарьх юмсээн

    ReplyDelete