Эхлээд юу хийх
гэж байгаагаа зурах хэрэгтэй, би бол шууд даавуун дээрээ зурчихсан.
Тэгээд зурснаа дагуулж оёод, эргүүлээд, дотор нь синтепон чихээд,
эргүүлсэн зайгаа гараар оёчихно.
Чихээд,
оёчихсон байгаа нь. Энэ бол ирээдүйн "бамбаруушхан" харагдаж байна.
Энэ цагаан бамбаруушаа бор болгоно. Үүний тулд кофе хэрэгтэй. Тал
стакан усанд нэг хоолны халбага кофе, адил хэмжээний давс хийж уусгана.
Кофен будгаа
илүү тогтоцтой болгохын тулд давс хийж байгаа хэрэг. Ингээд будгаа пролонд шингээж байгаад, дээрээс нь зөөлөн дарж шингээх
маягтайгаар чихмэлээ будна.
Будаж дуусгаад,
шарах шүүгээний листэн дээрээ салфетка дэвсэж байгаад чихмэлээ тавьж
хатаана.
Нэг тал нь
хатаад ирэхээр эргүүлбэл жигдхэн хатна. Гэхдээ нэг сонин нь
хичнээн эргүүлсэн ч ар тал нь илүү шарагдаад байх юм байна лээ. Бүдэгхэн санагдаад байвал хатсаных нь дараа дахиж давхарлаж будаж болно.
Хатсан
чихмэлээ гаргаж хөргөөд, акриликаар нүүр зурна. Би бол хар маркераар
зурж байгаад цагаан ягаан, улаан, шаргал өнгөөр будчихсан.
Байсан хэд нь л тэр.
Нэг
иймэрхүү л юм болсон доо. Кофе нь энд тэндээ толботой, зарим
газраа тод, зарим нь бүдэг болсон ч давгүй болсон байгаа биз?
Ар талаасаа нэг иймэрхүү Аль болох өөр өөр байгаасай гэж бодож зурсан. Нүүр нь ч, нуруу нь ч тэр. Өө нээрээ, угааж цэвэрлэж болно. Гэхдээ хөнгөхөн угаагаарай.
Одоо бамбаруушханд "хайрцаг" хэрэгтэй. Өнгийн хатуу цаасаар хийсэн "хайрцаг" маань энэ байна.
Мөн түүнчлэн тэмдэглэлийн дэвтрийг ингэж гоёж болно.
Бамбаруушнууд үнэхээр хөөрхөн
ReplyDeleteБамбарууш, туулай, гахай маань эзэддээ таалагдсан гэсээн^_^
ReplyDeleteяасан эгдүүтэй хөөрхөн амьтас вэ. тэр дуковконд цаашаа хараад шарагдаж байгаа нь амттай харагдаад байна шүү, :)
ReplyDelete