Хэрэглэсэн зүйлс:
- Шадар цэргийн цамц оёход зориулж цагаан өнгийн атлас маягийн гэхдээ арай нимгэн материал 1.5м
- Шадар цэргийн нөмрөг оёход зориулж цэнхэр атлас 0.5м, нөмрөг эмжих болон энгэр дээрх сүлдэнд орох цагаан өнгийн тууз 3м
- Өмд /хар өнгийн/ - Эгчийнх нь багадаад өмсөхөө байсан өмдийг ашиглахаар болов
- Гутал - Бас л урагдаад хаях гэж байсан хилэн өмдийг ашиглахаар тооцов
- Сэлэм - Энд харин цэцгийхээ үрсэлгээний савны таг /жүр үрийн 500-ийн жүүсний сав юм л даа/, цэцэг авахад цуг дагалдаж ирсэн 1 ш нарийн урт саваа, 1 ш арай өргөн савааг ашиглаад дээр нь багахан мөнгөлөг хуулга 20 см
- Цамцны заханд барьж оёх тууз - 3м
- Гутлын эмжээр - мөнгөлөг саатай хавчуулж оёдог эмжээр 1м
- Туслах материал: наалт, усан будаг, хайлуулж наадаг буу
Цамцны хувьд гол онцлог нь цацагтай том зах болон нилээд хэлхгэр ханцуй.
Энэ 2 л цамцанд сүр оруулж өгч байгаа юм. Тиймээс заханд нь 2 давхар
торон эмжээр хийж, ханцуйд нь хуниас хийлээ. Хэрэв та нарт өөрийн чинь
эсвэл нөхрийн тань өмсөхөө байсан цагаан цамц байвал түүнийгээ ашиглаад
хүүдээ цамц хийгээд өгвөл бүрч амар байх болно. Учир нь товчны нүх оёх
г.м асуудал шууд шийдэгдэнэ гэсэн үг.
Азаар яг хүссэн өнгөтэй материалаа олсон шүү. Нөмрөг хийхэд
амархан. 50см урттай материал авсан болохоор энэ уртаар нөмрөгнийхөө
уртыг авч 4ш босоо дөрвөлжин болгож хуваасан. Энгэр болон арын арай
өргөн даавуундаа хүүгийнхээ толгойг багтахуйц толгойн ухаадас гаргаж
өгөөд 2 ханцуйн нөмрөгийг мөрөн дээр нь хуньж оёсон.
Эгчийнх нь өмсөхөө байсан энэ өмд гялгардуу бас бага зэрэг сунадаг
материалтай байсан нь бас нэг давуу тал байлаа. Өмдний 2 шуумгийг
ашиглаад дээр нь өргөн резин барьж оёод л болоо. Хүү маань одоогоор
өмдний товч, дэгээ, кноп, цахилгаан зэрэг зүйлүүдтэй харьцаж хараахан
сураагүй байгаа болохоор резин барьж оёсон хэрэг.
Хэрэв танай хүүд хар бараан өнгөтэй өмд байгаа бол заавал шинээр хийх гэлгүй байгаа өмдийг нь өмсүүлж болно шүү. Хүүд маань байхгүй болохоор л өмд хийсэн юм. Тэгээд ч дараа нь элдэв арга хэмжээнд ёслолын хувцасны оронд цамц, өмдөө ашиглачих юм байна гэж тооцоолов.
Хэрэв танай хүүд хар бараан өнгөтэй өмд байгаа бол заавал шинээр хийх гэлгүй байгаа өмдийг нь өмсүүлж болно шүү. Хүүд маань байхгүй болохоор л өмд хийсэн юм. Тэгээд ч дараа нь элдэв арга хэмжээнд ёслолын хувцасны оронд цамц, өмдөө ашиглачих юм байна гэж тооцоолов.
Гэртээ өмсдөг ийм солонгос оймс болон бас нэг хуучирсан хилэн өмд ашиглаад гутлын асуудлыг шийдлээ. Оймсоо ханзлаад гаднах эрээн материалыг нь хуулж аваад оронд нь хар даавуугаа барьж оёно.
Хүүгийнхээ толгойн хэмжээг авч байгаад л тойргийн перимерт тэнцүү гээд л
бодож өглөө шүү дээ :) Тэгээр радиусаа олчихоод... хэхэ. Хамгийн гол нь
ватум цаасан дээрээ толгойн хэмжээг гаргахдаа бага зэрэг өндгөн
хэлбэртэй байвал эвтэйхэн байх болно. Тэгээд малгайн хүрээнийхээ 1
тал дээр хуулгаа наана. Малгайн орой болон хажуугийн хэсгүүдээ бэлэн
болгоод хүрээтэйгээ холбож дууссаны дараа хуулгаа наана.
Малгайгаа хийж дууссаны дараа охин маань надад хар ватумаар хийхгүй яасан юм бэ гэлээ. Гадуур хар ватум байдаг юм уу? Хэрэв тийм бол ингэж олон ажил удахгүй бүр ч амар байхгүй юу.
Эцэст нь ватум цаасаараа өд хийгээд, будаж гоёод, малгайтайгаа бэхлээд асуудал шийдэгдлээ.
Малгайгаа хийж дууссаны дараа охин маань надад хар ватумаар хийхгүй яасан юм бэ гэлээ. Гадуур хар ватум байдаг юм уу? Хэрэв тийм бол ингэж олон ажил удахгүй бүр ч амар байхгүй юу.
Эцэст нь ватум цаасаараа өд хийгээд, будаж гоёод, малгайтайгаа бэхлээд асуудал шийдэгдлээ.
Дээр дурдсанчлан жүр үрийн жүүсний савны таглаа, бүдүүн нарийн 2 саваа,
савааг бүрэх зөөлөвч, мөнгөлөг хуулга, холбож наах буу, скоч зэргийг ашиглаад сэлмээ маш
амархан хийчихлээ. Цэцгийн тулгуур хийдэг зураг дээр байгаа ногоон эд
хэрхэвч болохгүй шүү! Их хатуу эд байна лээ. Хүүхдэд аюултай! Миний ашигласан саваа маш уян эд байсан л даа. 2 саваагаа
хооронд нь холбоод, таглаатайгаа бэхэлнэ. Саваагаа нарийн цуулсан
зөөлөвчөөрөө бүрээд гадуур нь бас адилхан нарийхан тууз болгож
хайчилсан хуулгаараа бүрнэ. Таглааг дотор гаднагүй хуулгаараа бүрнэ.
Ингээд л сэлэм бэлэн болно доо. Зөөлөвчөөр бүрсэн болохоор сэлэм маань
ямар ч аюулгүй болсон.
Сэлмээ үргэлж гартаа бариад явалтай биш, тэгээд ч цэргүүд чинь сэлмээ
хуйндаа хийдэг болохоор ийм бүс хийж өглөө. Хүү маань солгой болохоор
баруун ташаандаа гогцоотой байхаар шийдсэн юм. Бүсэнд 60ш тууз орсон.
Ингээд шинэ жилийн баяртаа оролцлоо доо. Хүү минь хөөрхөн харагдаж байна уу? Хэрэв танай хүүд ханхүү болох дүр ноогдвол нөмрөгний оронд хантааз
өмсүүлээд, малгайн оронд титэм хийж өгөөд л асуудал шийдэгдэнэ дээ.
Та бүхэн энэ онд амжаагүй бол ирэх жил бяцхан хүүгээ шадар цэрэг эсвэл
ханхүү болгох боломж бий шүү!
ШИНЭ ОНОО ХАЛУУН АМ БҮЛЭЭРЭЭ САЙХАН УГТААРАЙ!
"Увдист цэцэгсийн ертөнц" клубын гишүүн
Б. Одончимэг
Уучлаарай, бүсэнд 60см урттай тууз орсон гэж бичих гэж байгаад буруу бичсэн байна лээ. :)
ReplyDelete