2011/07/09

Цэцэг ургамалд архаг донтогчийн шинж тэмдэг

(Тус сайтад тавигдсан материал нь  "Увдист цэцэгсийн ертөнц" ТББ-ын дэргэдэх клубын өмч бөгөөд хуулийн дагуу хамгаалагдсан тул хуулбарлан ашиглахыг хориглоно.)
Хүн ямар нэг зүйлийг сонирхож, дурлахаараа тэр зүйлээ бүр улам илүү ихээр хүсдэг болж, тэр нь аажимдаа дон болдог юм байна. Хэрэв танд доорхи шинж тэмдгүүдээс илэрч байвал цэцэг ургамалд архаг донтогч болж байгаагийн шинж гэнэ шүү. Надад ч эхнээсээ шинж тэмдгүүд нь илрээд эхэлчихсээн хэхэ.
-Өөрт байхгүй цэцэг харахаараа заавал тэр цэцгийг авах ЁСТОЙ гэсэн гэж өөртөө амална.
-Цэцгийн худалдаанд очихоороо гэртээ очоод хаана багтаахаа мэдэхгүй байж баахан цэцэг худалдаад авчихна.
-Бараг үхэж байгаа цэцэг хямдралтай худалдаж байвал тэр хөөрхий цэцгийг аврахын тулд заавал авна.
-Зурагт үзэхээс илүү ургамлын тухай ном сэтгүүл эргүүлнэ.
-Ямар хүн нь өвлийн улирал бий болгодог байнаа гэж гайхна.
-Босс чинь таны ажил үүргийн хуваарьт "Оффисийн бүх цэцгийг арчлах" гэдэг ажлыг албан ёсоор даалгаж өгнө.
-Цэцэг, ургамал сонирхдоггүй нөхөр (эхнэр) чинь хүртэл цэцэг, ургамлын нэр мэддэг болно.
-Та хаа ч явсан (тоглоогүй шүү бүр оршуулга дээр хүртэл) ургамлын навч, модны мөчрийг барьж үзнэ.
-Аяллаар явахдаа ботаник, цэцэрлэгт хүрээлэнгээр явах маршрут нэмнэ.
-1 метр өндөр Удамбар гэртээ "нууцаар" авчраад нөхөр (эхнэр) мэдээгүй байх гэж найдна.
-Төсвөө бодохдоо төмс ногооноос илүү цэцэг ургамлыг чухалд тооцно.
-Гал тогоонд зарцуулдагаасаа их цагийг цэцгээ арчлахад зарцуулна.
-Гар чинь хичнээн муухай харагдаж байгаагаараа бахархана.
-Бүх танилууд чинь танаас ургамлын холбогдолтой асуулт асууна.
-Хувцасны дэлгүүрээс цэцгийн дэлгүүр орохыг илүүд үзнэ.
-Гэртээ ирсэн хүн нэг бүрт "Цэцгийн тойрон аялал" үзүүлнэ.
-Гадаа хүүхдийн элсний талбайг цэцгийн мандал болгон төсөөлнө.
-Шинэ жил, төрсөн өдөр, эмэгтэйчүүдийн баяр гээд байж болох бүх л баяруудад зөвхөн цэцэг, ургамлын холбогдолтой бэлэг авахыг хүснэ.
-Савтай цэцгээ арчилж чадахгүй байхаа бүх хүмүүсийг буруутгана.
-Цэцэг ургамлаа маш тод зүүдэлнэ.
-Нэг цэцэг рүү 3 минутын турш гөлөрснөө олж мэднэ.
-Жилийн 4 улирал таны хувьд: Цэцэрлэгээ төлөвлөх, цэцэрлэгээ бэлтгэх, цэцэрлэгтээ ажиллах, цэцэрлэгээ дараагийн жилд бэлтгэх, төлөвлөх гэсэн утгатай.
Цэцгэнд архаг донтогчийн шинж тэмдгүүд үүгээр дуусахгүй, хэрэв та тэдний нэг бол үлдсэн шинж тэмдгүүдийг мэдэж байгаа шүү дээ !


"Увдист цэцэгсийн ертөнц" клубын гишүүн 
Б. Нарангэрэл

1 comment:

  1. nadad ch bas zarim neg shinj temdeg ni bii shuu
    kkkkk

    ReplyDelete