Берлинд байдаг Ботаникийн цэцэрлэг нь дэлхийд томоохонд тооцогдох бөгөөд нийт 22 000 төрөл зүйлийн ургамал байдаг аж. Миний очиж үзсэн цэцэрлэгүүдээс хамгийн баялаг бөгөөд ховор цуглуулгатай нь санагдсан шүү.
Уг цогцолбор нь хэд хэдэн барилга болон шилэн хүлэмжүүдээс бүрддэг юм билээ.
Эдгээрийн дундаас Кактусны павилион нь тун сонирхолтой санагдсан. Викториа павилионд олон төрөл зүйлийн цахирмаа болон шавж идэшт ургамлууд байх нь нүдэнд содон тусаж байлаа. Үүнээс гадна аварга том ургамал тун жигтэй харагдав. Цэцэглээд хагдарсан бололтой энэ цэцгийн хэмжээг баримжаагаар харуулбал:

Энэ бол миний дуртай мод. Хаа тааралдсан газартаа зургийг нь авахгүй өнгөрнө гэж бараг үгүй дээ.
Add caption |
Амар амгалангийн орон. Нуурын мандлыг ширтэн элдвийг эрэгцүүлэн суухуйд энэ орчлонг умартах мэт ээ.
Бодол сарниаж мэлхий вааглалдав. Хорвоогийн бас нэгэн өнгө. Үр төлөө үлдээхийн төлөөх амьдралын нэгэн хором.
Botanischer garten in Berlin
Зочилсон Намуран
"Увдист цэцэгсийн ертөнц" бүлгийн гишүүн
Үнэхээр сайхан газруудын зураг тавижээ
ReplyDeleteГайхалтай гоё байна :)