2011/08/01

Чийгийн улаан

Цэцгийн хөрсөнд чийгийн улаан зөндөө байх юм, бүх цэцгийн хөрсөө солих их ажилтай болов бололтой. Юутай ч Гүүгл ахаас асуугаад үзье гээд жаахан мэдээлэл хайлаа.
Тэгэхнээ чийгийн улаан их ашиг тустай юм байна.
АСУУЛТ:
Тасалгааны цэцгэнд чийгийн улаан байвал цэцгийн үндсийг идэх эсвэл гэмтээх үү? Бордоонд байгаа чийгийн улааныг устгах гэж бүх л аргаа хэрэглэж байгаа боловч ганц нэг өндөг, эсвэл чийгийн улаан үлдчих юм. Яагаад ингэж асууж байна вэ гэхлээр, хэдэн сарын өмнө бордсон цэцэг маань өвчлөөд хөрсийг нь сольж байтал дотроос нь АВАРГА том чийгийн улаан оллоо. Энэ чийгийн улаан миний цэцгийг өвчлүүлсэн үү?
ХАРИУЛТ:
Бордоонд байдаг чийгийн улаан ургамлыг, эсвэл үндсийг нь иддэггүй юм. Хэрэв ургамал чинь өвчилсөн бол усалгаа хэт ихэдсэн, эсвэл багадсаных байж болно. Ургамлын хөрсөнд нэг эсвэл нилээн хэдэн чийгийн улаан байх нь харин ч ургамал эрүүл ургахад ач холбогдолтой, учир нь тэд ургамалд хэрэгтэй шим тэжээлтэй бордоог боловсруулдаг.
ХАРИУЛТ:
Цэцгээ хэт их усалдаг байсан бол үндэс нь ялзраад, тэр ялзарсан үндсийг нь чийгийн улаан идээд тэгж аварга том болсон байх.
ХАРИУЛТ:
Тасалгааны цэцгийнхээ чийгийн улаанаас салахыг хүсч байвал цэцгийхээ саванд дүүртэл нь ус хийчих. Чийгийн улаан хөрснөөсөө дээшээ гараад ирнэ. Би жилийн өмнө чийгийн улааныг тэгж авч хаяж байсан юм. Гэхдээ чийгийн улаан нэг их хор учруулдаггүй боловч цэцгийн саванд үзэмжгүй муухай харагдах нь ойлгомжтой.
ХАРИУЛТ:
Би үүнийг уншсаныхаа дараа зориуд 2 ширхэг чийгийн улаан цэцгэндээ хийчихлээ. Бусад сайтуудаас бас уншиж байхад, саванд нэг эсвэл цөөн тооны чийгийн улаан байх нь ургамалдаа сайн байдаг гэнэ. Миний цэцэг одоо ургаж сайн байна. Сарын өмнө чийгийн улаан хийсэн цэцэг маань сайн ургаж байгаа нь чийгийн улааных уу эсвэл улирлын өөрчлөлтөөс болж байна уу хэлж мэдэхгүй л байна.

За хүмүүс чийгийн улааны талаар нэг иймэрхүү зүйл ярилцсан байнаа. Энийг уншаад би ч бас цэцгийнхээ шороог солихоо болихоор шийдэв. Ганц нэг чийгийн улаан байх зүгээр юм шиг байна. Гэхдээ бүр үржээд хэт олон болчихвол шороог солихоос өөр аргагүй байх. Тэр болтол амьдарч л байг дээ. Цэцгэнд маань ч бас сайн бололтой.
Цэцэгчид минь өөрсдийн туршлагаасаа хуваалцаарай. Чийгийн улаан байх нь дээр үү?
"Увдист цэцэгсийн ертөнц" клубын гишүүн
Б. Нарангэрэл

3 comments:

  1. Мне нравится ваш сайт. Это интересно.

    ReplyDelete
  2. Бидио мүзэй та манай сайтыг болуул цааш хүнүүст зөндө дамжуулаарай
    олон хүн умшуул өр өгөөжтэй болох гээд бгаама :d

    ReplyDelete
  3. minii bodloor chiigiin ulaan xorxoi yamar ch gemgyi yum shigee.gants neg tsetseg ndee xiij turshinaa xu.xarin mash tom asuudal bainaaa manaixaan tuslaach bulgiinxen mini.jijig xar yalaa yaj bi boldog, yaj ustgax talaar tulslaach.

    ReplyDelete