Амьд, амьд! Амьд байна! !
!
Бүтэн сарын дараа навчтай боллоо. Харин гурван жилийн дараа, нэгдүгээр сарын жихүүн хүйтэн өдөр бид хүүхдүүдтэйгээ зугаалганд явчихаад эргэж иртэл өрөөгөөр нэг ер бусын зөөлөн тансаг үнэр ханхалж биднийг гайхашруулсан юм.
Мэлрэг минь бундуйтай болсныг би анзаараагүй байж. Одоо бол тэр чигээрээ том том цасан ширхэг шиг цагаахан дэлбээтэй болжээ. Хүүхдүүд минь нүдээ аньж хамраа наах шахам ойртуулж жаргалтайгаар үнэртэв.
Тэр өдрийг \1-р сарын 25ныг гэгээн Татьяны өдөр гэдэг\ Татьяны өдөр байсныг, чухамхүү миний ээжийн нэрийг Татьяна гэдэг байсныг хэлбэл та нар лав итгэхгүй байх. Гэвч итгэнэ үү, байна уу өөрсдөө л мэд...
Бид нийтийн байрнаасаа олон жилийн өмнө нүүсэн. Би аль хэдийнээ олон цэцгийн цуглуулгатай болсон.
Ямар нэг зүйлээсээ салж хагацах нь амархан боловч түүнээс болж шаналах нь хэцүү. Харин мэлрэг минь одоо болтол надтай цуг байгаа. Тэрээр цаг үргэлж өөр өөр төрхтэй болдог. Заримдаа элбэг дэлбэг цэцэглэдэг, заримдаа хамаг навчаа гөвчихсөн байдаг. Хачирхалтай нь, түүний мөчрөөс тайрч үрсэлгээ хийж үржүүлэх гэсэн миний ч бас бусад хүмүүсийн ч оролдлого хэзээ ч амжилттай болж байгаагүй юм.
"Увдист цэцэгсийн ертөнц" клубын гишүүн
Б. Одончимэг орчуулан бэлтгэв.
Мэлрэг цэцэг яасан бол гэж догдлон уншиж дуусгалаа. Баярлалаа, Одноо.
ReplyDeletebayarlalaa, admin aa!
ReplyDeleteМаш гоё юм аа. Одноодоо баярлалаа. Сэтгэл хөдлөн байж л уншлаа.
ReplyDelete