2011/09/14

Ургамлын хортон шавж

(Тус сайтад тавигдсан материал нь  "Увдист цэцэгсийн ертөнц" ТББ-ын дэргэдэх клубын өмч бөгөөд хуулийн дагуу хамгаалагдсан тул хуулбарлан ашиглахыг хориглоно.)

Тасалгааны ургамал нь хэд хэдэн замаар хортонд нэрвэгддэг. Үүнд: байгаа орчин, арчилгаа, хөрс гэх мэт хэд хэдэн зүйлээс шалтгаалахаас гадна гаднаас авч ирсэн ургамлаас бусдад тархах мөн салхивчаар ч орж ирж халдварлах тохиолдол бий. Тасалгааны ургамлууд нь ногоон бөөс, аалзан хачиг, цагаан далавчит, бамбайт, трипс зэрэг шавьжуудад баригдах нь элбэг байдаг.
Эдгээр шавьжууд нь ургамлын шүүсээр хооллож , навч ишийг гэмтээн даамжирвал ургамал устах аюулд ч хүргэдэг. Мөн ургамлын навч, ишин дээр цавуулаг бодис ялгаруулж бусад хортон шавьж үржих таатай нөхцөлийг бүрдүүлж байдаг. Ургамлын бөөс ихэнхидээ маш жижиг (1-2 мм) байдаг учир тэр болгон нүдэнд үзэгддэггүй. Иймд хамгийн түрүүнд оношлох арга бол навч болон ишийг шалгах. Бөөстсөн ургамал нь чимэглэлийн чанараа алдаж ургалт нь удаашрах, навчны өнгө өөрчлөгдөх, шарлах, цоохортох, унжийх зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Өвчтөн хортонд нэрвэгдсэн тохиолдолд ургамлаа хаях гэж бүү яараарай, уйгагүй арчилж чадвал хайртай ургамлаа аврах боломж 99% байдаг. Залуу ургамлын иш навч зөөлөн шүүслэг байдаг учир ургамлын бөөс голдуу залуу нялх навч нахианд үрждэг.
Хортон шавьжтай тэмцэхдээ аливаа химийн найрлагатай хорыг ашиглахгүй байх хэрэгтэй. Энэ нь хүнд харшлах магадлалтай байдаг учраас та аль болох энгийн аргуудыг ашиглах нь зүйтэй.
Ургамлаа өвчин хортноос урьдчилан сэргийлэхийн тулд та доорх зүйлийг анхаараарай:
-шинээр авсан ургамлаа дор хаяж 7 хоног тусгаарлан ажиглах
-гадаа салхинд байсан ургамлыг оруулахдаа сайтар угааж, ариутгах
-7 хоногт нэг удаа навч, ишийг шалгах хэрэгтэй.

"Увдист цэцэгсийн ертөнц" клубын гишүүн
Бамбука

3 comments:

  1. сайхан мэдээлэл бн Баярлалаа Бамбука

    ReplyDelete
  2. хар жижиг ялааг яасан дээр вэ?

    ReplyDelete
  3. Энэ сэдвийг гишүүн Бамбука үргэлжлүүлэх тул хүлээнэ үү.

    ReplyDelete