2011/08/25

Загас наадуулахуй

Арга билгийн талаар хэдхэн үг хэлье. Амьдралдаа тусгах эсэхээ өөрсдөө шийд ээ.
Хуйлрах давалгаа, хуйсагнах салхи ба хур аадар аянгын цахилт орчлонгийн хүлээсэнд эгэл тавилант хүмүүн эрхгүй автагдахуйд тачаалаар норох учралыг сэмээр хүсэмжлэх ажгуу. 
Уринд автагдан хуялыг төгсөн үйлдэхийг тэвчин хорьж, огоот цээрлэх нь мах цусанд заяасан бүхэнд тэсэхүйеэ бэрх гэх. Хэдий тийм авч өлбөлзөн хурьцах нь хүмүүнд хор болно хэмээнэ.
Ухаан илбэдэн, сэтгэл цатгах энэхүү үйлийг ужид самуунаар бус тохируулбаас зүйтэй гэх. Ариун лянхуад шүүдэр буулгах үйлийг нэгэн сарын дотор дөрвөөс олон удаа үйлдвээс биед нөлөөлөх хорын үр ихтэй гэнэ. Үерийн хөөс, өвсний ус мэт үзэгдээд өнгөрөх цэнгэлд өөрийн биеийг хэт зориулбаас хүний биеийн амин чухал шингэн болох shukra-г /бенгал үг/ алдах гэмтэй. Чингэвээс мэдрэлийн эд, эс, булчирхайн хүч сулран доройтдог аж. Үргэлжид үүл хуралдуулж, бороо садруулснаар биеийн тамир сульдан буурдаг тухай йог эмчилгээний талаар бичсэн номондоо их гүрү Шри Прабхат Ранжан Саркар дурдсан нь буй.
Эцэг дээдсийн маань үеэс хүчит салхи шуурга хүүгэн хуйлрахуйд, цахилгаан цахиж, аадар  шаагихуйд, мөн түүнчлэн газар лус шилгээх үед, нүд гялбам хурц гэрэл, сэдхэлийн хэт хөөрөл хийгээд сааталтай ахуйд, жилийн дөрвөн улирлын эхний хоног, өвлийн нар буцсаны дараах улаан хулгана, улаагчин үхэр, зуны нар буцсаны дараах цагаан бич, цагаагчин тахиа өдрүүдэд болон нууцын харш жилтнүүд (хулгана-туулай, үхэр-бар, луу - могой, нохой-гахай, морь-тахиа, бич-хонь жилтнүүд өөр хоорондоо) энгэр зөрүүлснээс үр тогтвол хүүхдийн оюун ухаан, бие эрхтэн болоод өрх гэрийн аз жаргал, заяа хийморь доройтох муу нөлөөтэй хэмээн эрс цээрлэдэг байсан аж.
Тэгж байгаад үргэлжлүүлж бичиж магадгүй.
"Увдист цэцэгсийн ертөнц" бүлгийн гишүүн
Намуран

2 comments:

  1. Намуранд оройтсон ч гэсэн төрсөн өдрийн мэнд хүргэе.

    ReplyDelete
  2. Загас барих аргад сургавал зөв гээд байдагчлан сайн заалгаад авбал ч....

    ReplyDelete