Бидний сайн мэдэх хус / Betulaceae /-ны төрөл зүйл
мод нь цагаан холтостой, салбагар
мөчиртэй 25 метр хүртэл өндөр ургадаг, навчит ургамал юм. Залуухан мөчир
нь улаан-хүрэн иш /шилбэ/ -тэй, шигүү
ургасан үү /үс/-тэй байдаг. Навч нь эгнэсэн, ромбо хэлбэртэй эсвэл гурвалжин -
өндөг хэлбэртэй, цардмал хальстай. Үр нь далавчтай самар хэлбэрээр цэцэглэх ба
цэцэгс нь ээмэг хэлбэртэй, хүйсээр
ялгаран ургадаг. Хус 4- 5 сард цэцэглэж,
үр нь 8 – 9 сард боловсорч дуусаад,
өвлийн дунд үе хүртэл модноосоо унахгүй байх нь бий. Эмчилгээний практикт
ихэвчлэн хусны нахиаг ашиглах ба навчийг чанаж, буцалгаад хандалж хэрэглэдэг.
Нахиа нь эфирын тос / 3.5 – 8% /, флавоноид, давирхай, шүү болон бусад
элементүүдийг агуулсан байдаг. Хусны нахиаг хавар, ид гөлөглөж байгаа үед
/навчаа хаяхаас нь өмнө/ нь түүж, хэлхээд наранд бага зэрэг хаmааж эсвэл дулаан
газар байлгаж нахиаг гөлөглүүлсний дараа үрийг цайруулан цохиж авч хадгална.
Цайруулж цэвэрлэсэн нахиаг 2 жил хүртэл хугацаагаар хадгалж хэрэглэж болно.
Хусны нахиа нь хөлс, шээс хөөх үйлчлэлтэйн дээр цөс
цэвэрлэх хэрэгсэл болдог. Шээсний замын болон бөөр, усан хаван өвчнүүдийн үед
нахианы ханд /1:5/-ыг хэрэглэнэ. Хэрэглэхдээ
хагас стакан буцалсан усанд 1 цайны халбага нахианы үр хийж
хандлаад өдөрт 3-4 цайны халбагыг ууна.
Нахианы давирхай бөөрний үйл ажиллагааг цочроох магадлалтай тул эмчийн
хяналтанд хэрэглэвэл зохино.
Ардын уламжлалт эмчилгээний практикт хусны нахиаг
ходоодны гастрит, шархлаа, үе мөчний өвчин, подагри өвчинд хэрэглэж ирсэн бөгөөд
янз бүрийн шалтгаант арьсны үрэвсэлт өвчний үед цус цэвэршүүлэх зорилгоор
ашигладаг. Үүнээс гадна 7О%-ийн спиртын хольцтой хусны нахианы хандыг үе мөчний
үрэвсэлт өвчин, удсан идээт шарханд ороолт хийж ашигладаг.
Хусны шүүсний ач тус
Хүмүүс хусны шүүсийг маш өргөн хэрэглэсээр байна.
Хусны шүүсний үндсэн үйлчилгээ нь цинг /С эмин дэмийн дутмагшил/ -ийн эсрэг,
шээс хөөх юм. Түүнийг подагри, үе мөчний өвчин, хаван, хатигшилт, хоолойны
ангина, уушигны багтраа зэрэг өвчнүүдийн үед ууж хэрэглэнэ. Мөн ханиад, ходоод
гэдэс, элэг цөс гээд ер нь л бүх л өвчинд тустай. Мөн уг шүүсийг экзем болон бусад арьсны
өвчинд гадуур хэрэглэж болно.
Хусны шүүсийг жил бүрийн хавар 5 сарын 1-20 ны дотор
цаг агаарын байдлаас шалтгаалан хусны гүйдэл эхлэхээс дуусах хугацаанд бэлтгэж
авна. Шүүсийг авахдаа модыг гэмтээхгүйгээр хусны гадна талын цагаан үйсийг хурц
хутгаар 1-2 см орчим гүн зүсэж шүүсийг гоожуулан цорго, тосгуурын тусламжтайгаар
тосож авна. Шүүсийг авч дууссаны дараа хусыг гэмтээхгүйн тулд цоолсон нүхийг
бөглөж тосон будгаар будна. Нэг хуснаас 2-3 литрээс их шүүс авахгүй байх нь
чухал. Хэрэв хэт их шүүс авах буюу хэт гүн зүсэж модлогийг гэмтээх нүхийг
бөглөхгүй шүүсийг гоожуулж орхивол уг хус үхэх учир хянуур болгоомжтой эв
дүйтэй байх хэрэгтэй. Хусны шүүсний амт чанарыг сайжруулах зорилгоор элсэн
чихэр, лимоны хүчил зохих хэмжээгээр нэмж уусгана. Шүүсийг хөвөн маарлаар шүүж
шлэн сав юмуу паалантай хувинд хадгална.
Хусны шүүс сайхан үнэртэй, исгэлэн амттай. Шүүсэнд
сахар /О.5 – 7%/, шүү, калийн давс, төмөр, кальц болон бусад бодис агуулагдсан
байдаг. Хусны шүүсийг эмчилгээний зориулалтаар :
- хүүхдэд
1ОО гр
- том хүнд
2ОО гр - ийг өдөрт З-4 удаа, 2О – 3О хоногийн турш тасралтгүй уулгана.
Хусны шүүс нь бие организмыг цэвэршүүлэх, сэргээх үйлчилгээтэй учир ердийн
журмаар хэрэглэж болно.
Гоо
сайханд:
Хусны шүүс гэхээр мэдэхгүй хүн үгүй биз. Энэ модны
шүүсийг уухын хажуугаар өглөө бүр нүүрээ угаагаарай. Мөн түүн дээр нимбэгний
шүүс нэмээд өдөрт хоёр удаа арьсаа арччих. Тэгвэл арьс яваандаа цайрч шингэрнэ.
"Увдист цэцэгсийн ертөнц" клубын гишүүн
Т. Буянхүү
Хүмүүс өөрсөддөө сайн гэсэн бүхнийг илүү их хэрэглэж, түүнийхээ бас сүйтгэдэг. Хусны шүүсхйг нь уучаад цоорхойгоо бөглөхгүй орхисноос мод өөрийнхөө шүүсийг алдаж хатаж үхдэг. Тийм учраас л эмчилгээний чанартай өвс ургамл, ан амьтад өдөр бүр улам ховордсоор байна. Эргээд хамгаалах тухайгаа заавал оруулж байгааарай.
ReplyDeleteШүүсийг авч дууссаны дараа хусыг гэмтээхгүйн тулд цоолсон нүхийг бөглөж тосон будгаар будна. Нэг хуснаас 2-3 литрээс их шүүс авахгүй байх нь чухал. Хэрэв хэт их шүүс авах буюу хэт гүн зүсэж модлогийг гэмтээх нүхийг бөглөхгүй шүүсийг гоожуулж орхивол уг хус үхэх учир хянуур болгоомжтой эв дүйтэй байх хэрэгтэй гээд биччихсэн байгаа юм биш үү.
ReplyDeleteГөрөөсний халуус цус, Хусны шүүс, Хүний цус ямар ялгаа байнаа. Бүгд л адилхан тухайн амьтныхаа амьдарлыг тэтгэгч зүйл шүү дэ. Тиймээс энэ талаар мартаж болохгүй.
ReplyDeleteНоровсүрэн минь юун цус нөж яриад унав аа???
ReplyDeleteхохохох. мэдлэгээ гайхуулжийгаан
ReplyDeleteМонголын Эко Зохистой Хөгжлийн холбоо- Хэрхэн зөв авах талаар бичсэн бгаа
ReplyDelete