2012/05/27

"УВДИСТ ЕРТӨНЦ" ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА 1 р хэсэг

"Увдист цэцэгсийн ертөнц" клубээс жил бүрийн хавар зохион байгуулдаг цэцгийн үзэсгэлэн худалдаа 2012 оны 4 дүгээр сарын 20-22 ны өдрүүдэд МУИС-ийн Экологийн боловсролын төвд болж өнгөрлөө.
Уг үзэсгэлэнд Номун хотхонд байрлах "Salemart",  Грандплаза их дэлгүүрийн 2 дугаар давхарт байрладаг "Alba" зэрэг дэлгүүрүүд манай клубтэй хамтран ажиллав.
Үйл ажиллагааг зохион байгуулахад манай гишүүд машид идэвхийлэн оролцсонд гүнээ талархаж буйгаа иэлэрхийлээд тэднийхээ бүтээлээс сонирхуулъя аа.
Сайнаа гишүүний эх загварыг урласан анонс. Өнгө будгийн зохист хослол, торгон мэдрэмж.

Хэвлүүлсний дараа. Хэвлэлтийн явцад өнгө будаг өөрчлөгдөж гарсан ч чанарт нэг их нөлөөлөөгүй гэж бодно.
Ундармаа гишүүний нямбайлан нийсэн оригами тайзыг чимж байлаа. Хийж үзээгүй бид зэрвэс харахад ядах юмгүй мэт авч маш их хугацаа, тэвчээр шаардсан чимхлүүр ажил юм байна билээ. Бас цаас их ордог гэдэг шүү.
Үргэлжлэл бий...

1 comment:

  1. Nadaa neg iim sanal bnaa. tanaih cecegin tuhai site ym bol cecegnii tuhai medeelelee tavihdaa A-Z hurtel ch ymuu A-YA hurtel useg taviaad neriign tus dohom bolgood ceceg sonirhoj ehelj bga hund medlegtn nemer bolohoorch ymu tiim medeelel tavij bgaach gj huseh gsn ymaa. bi ene site-d orj ireed ene tuhai medeelel olj chadsangui.
    anhaaraldaa avan gj naidaj bn Bayarlalaa!

    ReplyDelete