2012/05/02

Цэцгийн үзэсгэлэн худалдаа


МУИС-ийн Экологийн боловсролын төвийн хүлэмжинд 2012 оны 4 дүгээр сарын 23 - 5 дугаар сарын 20 ны өдрүүдэд ЦЭЦГИЙН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА явагдаж буй тул та бүхнийг урьж байна.
Энд 100 гаруй төрлийн 800 орчим цэцэг тавигдсан бөгөөд хараад сэтгэл сэргэхгүй байхын аргагүй ажээ.
Хүлэмжинд ургаж байгаа кактус цэцэглэсэн нь хүмүүсийн сонирхлыг ихээхэн татаж байна.
Түүнчлэн төрөл бүрийн цэцгийн сав, хөрс, гар багаж, ном гарын авлагаар үйлчилж байгаа юм байна.
Эндээс та өргөст хэмх, улаан лоолийн үрсэлгээ худалдан авч, байрныхаа тагтан дээр ургуулан шинэхэн жимс идэх боломжтой.

No comments:

Post a Comment