Урьдын цагт хүүхдийн ам гэмтэхэд голдуу хүйгээр нь домнодог байв.
Мөн нагац нарын унаж явсан морины халуун амгайг тотгоор оруулаад:
Эхэн дом, эхэн дом, эхэн дом. Хэзээ морины хазаараар домнуулж байлаа гэж хэдэнтээ шившин хэлдэг заншилтай. Зарим нутагт төмөр улайтгаж баганаа цоргиод утаагаар нь хүүхдээ утаж домнодог ёс буй. Тэр байтугай нохойг засаад халуун төмсгөөр нь домнодог ёс хүртэл байж.
Мөн бурхан багшийн зурмал зургийг аманд нь гурав хүргэж домнодог заншил ч байдаг.
Одоо цагт бол зөгийн балаар эмчлэх болжээ.
"Монгол ёс заншлын дунд тайлбар толь"
No comments:
Post a Comment