2011/09/01

Цэцэг, жимст мод

Rosaceae Juss.-Сарнайн овог
Malus Mill.-Алим (Өрөл)
Malus baccata (L.) Borkh.-Жимсгэнэт алим., Өрөл., Үрэл
Ойт хээрийн бүслүүрт уулын хажуу, ширэнгэ голын хөндий, шугуй, хусан төгөл, нарсан ойд ургана. 
Таримлаар хот цэцэрлэгжүүлэлтэнд ашиглахаас гадна, өрөл суурьтай ранетка, алимны модыг залгалт хийн эх ургамал болгон ургуулдаг. Өрөл суурьтай ранетка, алимны мод нь манай орны говь, хээр, хангайн бүсэд сайн ургаж байна. 
Цэцэг том, 1-2 см урт, цагаан юмуу ягаавтар дэлбээтэй бөгөөд шүхрэрхүү бамбай баг цэцэг үүсгэнэ. Жимс шар юмуу улаавтар, 5 үүртэй үүр тус бүртээ 2 үртэй, урт шилбэтэй. Жимс голчоороо 1 см, шар, боловсроод хүрэн улаан. 
 Өрөлний жимс 8 дугаар сард иймэрхүү байдаг.
Мөчрөөр хавар залгалт хийж ургуулж буй байдал 
Өрөлний суулгац дээр ранетка, алимны мөчир болон нахиа шигтгэж /залгалт хийн/ ургуулсан байдал \Алтайн өвөр говьд\

Урд жилийн жимс нь унаагүй байхад хавар цэцэглэж байгаа байдал /Алтайн өвөр говь, Баянтоорой, Тэгшийн жимсний мод/
Өрөл суурин дээр залгалт хийж ургуулсан алимны мод маань 3-н жилийн дараа ийм болно.
Алим, ранетка ургуулна гэдэг их тэвчээр шаардсан ажил байдаг. 4-5 жил хөдөлмөрлөж байж л үр шимийг нь хүртэнэ дээ.
Эх орныхоо үржил шимт хөрсөнд бордоо хэрэглэлгүй ургуулсан жимсээ хураахад бэлэн болжээ. Эхлэх үү?
Үүний далимд өөртөө тээж явдаг бодлоо хуваалцахад:

Сэврэйн Хонгорын голыг ингэж моджуулж болохгүй юм болов уу? Хонгорын гол дагаад ногоо сайхан ургана даа.
Манай бизнесменүүдэд говийн бүсэд ийм сайхан баянбүрд байгуулах сонирхол төрөөсэй... 

"Увдист цэцэгсийн ертөнц" клубын гишүүн
 Т. Ганчөдөр


No comments:

Post a Comment