Өглөгийг монголчууд буяны үйлс гэдэг.
Монголчууд бол өглөгч улс. Өглөгийг бусдад буян санаж өгдөг. Өглөгийг хармын сэдхэл санаж өгвөл нүгэл гэж үздэг билээ.
Домогт өгүүлснээр:
Нэгэн эмгэн ядуугийн туйлд хүрч гуйлга гуйгаад явж байжээ. Тэрбээр үүргэндээ хар уснаас өөр юу ч үгүй явжээ. Ойр хавьд нь гол ус, булаг шанд ерөөс үгүй. Тиймээс эцсийн балга усаа хэн нэгэн хүн эсвэл аль нэгэн амьтанд өгвөөс харангадаж үхэхийн даваан дээр байж. Гэтэл эмгэний замд ангаж цанган хамрынх нь самсаа хавчийж хатсан хөөрхий нэгэн зовиур шаналал хослуулан хэвтэхтэй тааралджээ. Эмгэн түүнийг хараад энэрч өрөвдөн үүргээ онгичиход идэх юм юу ч байсангүй. Харин дашмагт нь ганцхан тагш ус үлдсэн байв. Эмгэн түүнээ өгвөөс замд учирсан хүнээс урьтаж хорвоогоос халих ч усаа харамгүй барьжээ. Зовлонт хүн бээр өгсөн усыг залгилан ангаагаа тайлж, хамрын самсаа нь тэнийн төдхөн эрүүлшээд баясан инээмсэглэжээ.
Ийн инээмсэглэхүйд огторгуйд солонго татаж, зөөлөн хур намиран ороход эмгэн нэгэн тансаг өргөөнөө юугаар ч дутах аргагүй сууж байлаа.
Домгийн тайлал юун гэвээс эмгэний үнэнхүү сайхан сэдхэлтэй эсэхийг сорихоор бурхан багш өөрөө ангаж цанган зовиурлагч нэгэн болоод замд тааралдсан нь тэр ажээ.
Хэдийгээр ганц балга ус нь хүрхрэн шаагигч голын дэргэд дуслын төдий авч "Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал" гэсэн ардын сургаал үгтэй агаар нэгэн болоод "хүнд тусалбаас өөрт тус" гэдгийн үлгэрийг үзүүлсэн нь энэ бүлгээ.
Эмгэний эл өглөгийг харамгүй сэдхэлийн өглөг хэмээх авай. Харамгүй сэдхэлээр өгвөөс юухан ч гэсэн өглөг болъюу. Хэрвээ харам сэдхэл төрвөөс уулын чинээ алт өгөх нь туулайн чинээ чулууг чин сэдхэлээс өгснөөс ч дорд буюу. Өглөгийн дотор маргах өглөг гэж бас буй. Энэ нь ерөөс хүмүүн сэдхэлийн үүднээс хандах хандлагыг хэлж байгаа хэрэг.
Өглөг нь бүхийдээ эдийн, сэдхэлийн болон номын өглөг гэж байх. Энэ бүхийлэн дотроос номын өглөг нь хамгийн дээд хийгээд буяны мөр нь цаглашгүй ажаам.
Монгол ёс заншлын дунд тайлбар толь
Өглөг өглөгийн дотороос номлолын өглөг эрхэм дээ
ReplyDeleteБуян буяны дотороос номлол дагах эрхэм буян гэж ....